Эхлэл Гэрэл зураг Гар зураг зонхилсон жилүүд

Гар зураг зонхилсон жилүүд

323
0

Н.БӨХДАМБИЙ

“Үнэн“ сонины 1920-1940-өөд оны дугаарыг сөхөхөд гэрэл зураг ховорхон тааралдана. Ганц нэгхэн сонинд л зарим нэг даргын цээж зураг төдийхнийг тавьсан байх юм. Гэрэл зургийн үүх түүх аль эрт эхэлсэн атал сонинд зураг авч нийлүүлэх зурагчин бараг байгаагүй бололтой. “Монголын үнэн“-ий анхны дугааруудад сурталчилгааны өнгө аястай гар зургууд нийтэлсэн байдаг. Энэ уламжлал нэлээд удаан үргэлжилсэн байна. Хааяа нэг гэрэл зураг нийтэлсэн ч тэр нь хөрөг /цээж/ зураг төдий байх юм. Өөрөөр хэлбэл, хөдөлгөөнтэй, үйл явдлын ч юм уу, тухай бүрийн бичлэгт холбогдол бүхий зураг авч нийтэлдэггүй байсан нь мэргэшсэн гэрэл зурагчин ховор байсантай ч холбоотой байх. Тэр үед сониноо зурагжуулах, зарим зүйлийг шүүмжлэхдээ гар зураг, плакат, шог зургаар илэрхийлдэг байсан нь ажиглагдана. Ороо бусгаа нийгмийн онцлогийг ийн үзүүлж байсан нь тухайн үеийн онцлог юм.
“Монголын үнэн” сонины 100 жилийн ойгоор дэлгэж буй үзэсгэлэнгээс тэр үеийн гар зургийн онцлогийг тольдон харж болно.
Доорх зурагт юу өгүүлснийг сийрүүлье. “Манай улсын дотор нийт 625 мянган төгрөгийн ноолуур буй атал нэг ч мөнгөний ноолуур худалдах үгүй байдлаа мэдэрвээс зохимой” хэмээгээд “СССР улсын малчин ард ямааны ноолуур самнамуй” гэж тайлбар хийжээ.
Ийнхүү тэртээх 1920-оод оноос ямаагаа самнах, ноолуур авч ашиглахын ач тусыг гар зургаар үзүүлсэнтэй адил гар зураг олныг нийтэлжээ.
Дараах зурагт “Японы галзуу нохой эзэрхгүүд нь манай Бүгд Найрамдах Монгол Улсын хамгийн аюултай дайсан мөн” гэжээ. “Үнэн”-ий нэгэн зууны товчоон энэ мэтээр үргэлжилнэ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here