Эхлэл Гэрэл зураг Гэрэл зургийг хөгжүүлж, мэргэшсэн фоточидтой болсон нь

Гэрэл зургийг хөгжүүлж, мэргэшсэн фоточидтой болсон нь

286
0

Н.БӨХДАМБИЙ

“Монголын үнэн”-ий туулж өнгөрүүлсэн нэгэн зууны хуудсыг эргүүлэхэд нэн содон зүйл ажиглагдана. Сонинд нийтэлж эхэлсэн эхний хорь, гучин жилд гэрэл зураг ховор байсныг өмнөх дугаарт товчхон дурдсан билээ. Эхний жилүүдэд ганц нэг хөрөг / жаазны мэт/ зураг нийтэлж байжээ. Гэтэл 1940-1950-аад он болоход сонин маань мэргэшсэн гэрэл зурагчинтай болж гэрэл сүүдрийн аргаар “бичсэн” нийтлэл сонины өнгө төрхийг ихээхэн өөрчилж, чимэх болсон байх юм. Тэр үеэс гэрэл зургийг сонины нийтлэлийн бас нэг голлох төрөл хэмээн үзэж, үйл хөдлөл, өгүүлэмжтэй, уншигчдад нэгийг хэлж, уншигдахуйц зураг авч сонинд нийтлэхийг эрхэмлэх болжээ. Манай оронд нэгдэлжих хөдөлгөөн ялж, атар газар эзэмшин олон үйлдвэр, аж ахуйн болон сангийн аж ахуй байгуулагдаж, ажил хөдөлмөрийн тэргүүний сайчууд СПОРТ КИНО ЕРТӨНЦ хэдэн зуугаар товойн тодорч байсан тэр үед манай гэрэл зурагт ихээхэн өөрчлөлт дэвшил гарсныг харж болно. Үйлдвэрийн цехэд, саалийн фермд, малчны хотонд, тариан талбайд өрнөж буй их ажил, хөдөлмөрийн хүмүүсийг ямар сайхан, гэрэл гэгээтэй, баяр баясал дүүрэн, ойр орчинтой нь уялдуулан авч байсныг харахад шинэхэн сонин уншиж буй мэт дүр дүрслэл сэтгэлд тодорно. Эндээс л гэрэл зураг сонины нийтлэлийн нэг гол төрөл болсон нь тод харагдана. Тухайн үеийн үйлдвэржилтийн болон хөдөө орон нутгийн хөгжил хийгээд соёл боловсролын зэрэг сэдэвт гэрэл зургаар “Нэгэн зууны товчоон” үзэсгэлэнг чимлээ. Гэрэл гэгээ бүхий зургийг сониныхоо шарласан хуудаснаас тодотгон үзүүлсэн нь төдий л хуучраагүй түүхийг сэргээн сануулахын учир энэ билээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here