Эхлэл Мэдээ О.Насанбурмаа өмсгөлөө худалдсан мөнгөө сайн үйлсийн аянд хандивлана

О.Насанбурмаа өмсгөлөө худалдсан мөнгөө сайн үйлсийн аянд хандивлана

78
0

Монгол Улсын Гавьяат тамирчин О.Насанбурмаа олон улсын тэмцээнд өмсөж байсан өмсгөлөө дуудлага худалдаанд орууллаа. Түүний өмсгөл гурван сая төгрөг хүрсэн бөгөөд энэ мөнгөө сайн үйлсийн аянд хандивлахаар болжээ. О.Насанбурмаа дуудлага худалдаанд оруулсан өмсгөлөө 2011, 2013 оны дэлхийн аварга, мөн 2013 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо өмсөж байжээ. Түүнчлэн уг өмсгөлтэйгөө 2013 оны оюутны их наадам, Иван Ярыгины нэрэмжит олон улсын тэмцээн оролцож алтан медаль хүртсэн байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here