Эхлэл ДЭЛХИЙД “Fitch” агентлаг чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ нэмэгдэж болзошгүйг анхааруулжээ

“Fitch” агентлаг чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ нэмэгдэж болзошгүйг анхааруулжээ

41
0

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Fitch” агентлаг ням гарагт 2020 оны арваннэгдүгээр сарын “Mongolian Banks Dashboard” тайланг танилцуулжээ. Тайланд цар тахалтай холбоотойгоор Монголын банкууд зээлийн бүтцийн өөрчлөлт буюу хэрэглээний зээлийн эргэн төлөлт болон хүүгийн төлбөрийг хойшлуулж байгаа нь цаашдаа нийт системийн хэмжээнд зээлийн чанарыг сулруулах эрсдэлтэйг анхааруулжээ. “Fitch” агентлагийн зүгээс 2020 оны эцэс гэхэд зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулсан зээлийн хэмжээ системийн нийт зээлийн 30 хувьд хүрч, цаашлаад банкны салбар дахь чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ үлэмж хэмжээгээр нэмэгдэж болзошгүй гэж үзсэн байна. Түүнчлэн тус агентлаг 2021 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт найм орчим хувьтай байна гэсэн урьдчилсан таамгийг дэвшүүлсэн бөгөөд банкууд Эрсдэлийн сандаа төвлөрүүлсэн эх үүсвэрээр цар тахлын нөлөө болон активын чанар, ашигт ажиллагаанд үзүүлэх нөлөөг хааж чадна гэж үзжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here