Эхлэл Мэдээ Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл дунд хугацааны төлөвлөлтийг хэлэлцлээ

Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл дунд хугацааны төлөвлөлтийг хэлэлцлээ

108
0

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийг хэлэлцлээ. Уг баримт бичигт Улаанбаатар хотын эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, зам, барилга дэд бүтцийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн салбарыг хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах тодорхой заалтуудыг тусгасан байна. Мөн хуралдаанаар нийслэлийн газар зохион байгуулалт төлөвлөгөөний биелэлт, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавих шийдвэр гаргасан. Улсын төсөвт бүхэлд нь хориг тавьсантай холбоотойгоор Нийслэлийн 2021 оны төсвийн төслийг НИТХ-ын ээлжит II хуралдаанаар хэлэлцсэнгүй. УИХ-аас Ерөнхийлөгчийн хоригийг шийдвэрлэсний дараа Нийслэлийн 2021 оны төсвийн төслийг дахин хэлэлцэх юм.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here