Эхлэл Мэдээ “Чанъэ-5” сансрын аппарат амжилттай газарджээ

“Чанъэ-5” сансрын аппарат амжилттай газарджээ

140
0

БНХАУ-ын “Чанъэ-5” сансрын аппарат манай гаргийн дагуул дээр амжилттай газарджээ. Тус улсын Үндэсний сансрын агентлагийн мэдээлснээр гадаргуу дээр буух ажиллагаа автомат горимоор явагдсан бөгөөд 15 минут үргэлжилж, мягмар гарагт орон нутгийн цагаар 23:15 цагт зөөлөн газардсан байна. “Чанъэ-5” аппаратыг өнгөрсөн сарын 23-нд хөөргөсөн юм. Хөөргөснөөс таван өдрийн дараа сарны тойрог замд оржээ. Төхөөрөмж хоёр кг реголит цуглуулахаар сарны үзэгдэх талд оршдог Рюмкер галт уулын оргилд газардсан байна. Манай гаргийн дагуулын энэ хэсгийг өмнө нь судалж байгаагүй ажээ. Чулуулгийн дээж авахын тулд буугч төхөөрөмж сарны гадаргууг хоёр метр орчим гүн өрөмдөж, реголитын дээж / сул хөрс, чулуулгийн хэлтэрхий/ цуглуулна. Нийтдээ хоёр кг орчим дээж цуглуулж, дэлхий рүү авчрахаар төлөвлөжээ. Буугч төхөөрөмжийг мөн хэт улаан туяаны диапазонд ажилладаг спектрометр, аппаратын доорх хөрсийг сканердах чадвартай радараар тоноглосон байна. “Чанъэ-5” аппарат 8.2 тонн жинтэй бөгөөд саран дээр буух, гадаргуугаас нь хөөрөх, дээж бүхий контейнерыг тойрог замд залгах, дахин ачих, мөн дэлхий рүү буцаж ирэхэд зориулагдсан дөрвөн модулаас бүрджээ. Өмнөх цуврал загваруудаас ялгаатай нь сарны хүйтэн шөнө халаах төхөөрөмжөөр тоноглогдоогүй учир хөрсний дээж авах ажлыг өдрийн цагаар хийх аж. Үүнд дэлхийн 14 өдөртэй тэнцэх сарны нэг өдөр шаардагдана гэж таамаглажээ. Энэхүү ажлыг амжилттай гүйцэтгэвэл БНХАУ АНУ, ЗХУ-ын дараа сарны хөрсний дээжийг дэлхий рүү авчирсан дэлхийн гурав дахь улс болох юм. Хамгийн сүүлд 1976 онд ЗХУ-ын гараг хоорондын “Луна-24” станц сарнаас 170 грамм чулуулгийн дээж авчирч байжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here