Эхлэл Мэдээ Дэлхийн нүүдлийн урлагийн үзэсгэлэн цахимаар нээлтээ хийлээ

Дэлхийн нүүдлийн урлагийн үзэсгэлэн цахимаар нээлтээ хийлээ

122
0

Б.НОМУУН

 Монгол Улсын Соёлын яамнаас “Байгальд ээлтэй монгол соёл” аяныг санаачлан зохион байгуулж байна. Энэхүү аяны хүрээнд БНСУ-ын “Korean Nature Artists’ Association -YATOO” нийгэмлэг, Монголын байгалийн уран бүтээлчдийн холбоотой хамтран “Дэлхийн нүүдлийн урлагийн төсөл GNAP-2020” олон улсын хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр болсон юм. Энэхүү хөтөлбөрийг Франц, Монгол, Солонгос оронд зохион байгуулахаар төлөвлөж байсан ч цар тахлын улмаас энэ жилийн хамтарсан үзэсгэлэн онлайн хэлбэрээр Монголдоо, БНСУ-ын Гонжу хотноо нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд Монгол, БНСУ, Франц, Австрали, ХБНГУ, Унгар, Итали, Индонез, Энэтхэг зэрэг есөн орны 20 гаруй уран бүтээлчийн уран бүтээлийг дэлгэж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here