Эхлэл Мэдээ Өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудад хоёр тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүллээ

Өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудад хоёр тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүллээ

73
0

М.ӨНӨРӨӨ

Зарим аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүссэн учраас Засгийн газраас мөнгөн дэмжлэг үзүүллээ. Тодруулбал, өвөлжилт хүндэрч болзошгүй болон эрсдэлтэй 10 аймагт Засгийн газрын нөөц хөрөнгөөс өвс, тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэх зорилгоор хоёр тэрбум 160 сая төгрөгийг шийдвэрлэлээ. Энэ талаарх мэдээллийг өчигдөр болсон цахим уулзалтын үеэр албаныхан өгсөн юм. Тодруулбал, Шадар сайд Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон албаны бусад хүмүүс 21 аймгийн Засаг даргатай цахим хурал хийлээ. Манай улс коронавирусийн халдварыг дотооддоо алдсанаас хойш аймгийн удирдлагуудтай хоёр дахь удаагаа ийнхүү цахим хурал хийж, тодорхой үүрэг чиглэлийг өгч байгаа нь энэ юм. Хуралдааны үеэр Баян-Өлгий, Өмнөговь, Орхон, Дорнод, Хөвсгөл, Хэнтий аймагт түргэвчилсэн оношлуур, PCR урвалж нэмж авах хүсэлтээ илэрхийлж, орон нутаг болон Улаанбаатар хооронд зорчих хөдөлгөөнд хэрхэн хяналт тавьж ажиллах байгаа талаар мэдээлэл өглөө. Шадар сайд хуралдааны төгсгөлд хэд хэдэн үүрэг, чиглэлийг өгсөн юм. Тодруулбал, боловсруулах үйлдвэрийн салбарыг нээсэнтэй холбоотойгоор “Түр журам” гаргах хэрэгжүүлэх, халдвар гарсан ч хяналтдаа авсан аймгууд хөдөлгөөнөө хязгаарлалттай нээх, аймаг, сум хоорондын хөдөлгөөнийг үе шаттайгаар нээх, халдвар гараагүй аймгууд худалдаа, үйлчилгээг үе шаттайгаар хэвийн горимд оруулах шаардлагатайг анхаарууллаа.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here