Эхлэл ДЭЛХИЙД АНУ Тайваньд 280 сая ам.долларын өртөг бүхий цэргийн хэрэгсэл нийлүүлнэ

АНУ Тайваньд 280 сая ам.долларын өртөг бүхий цэргийн хэрэгсэл нийлүүлнэ

72
0
Flags of Taiwan and U.S. are placed for a meeting between U.S. House Foreign Affairs Committee Chairman Ed Royce speaks and with Su Chia-chyuan, President of the Legislative Yuan in Taipei, Taiwan March 27, 2018. REUTERS/Tyrone Siu - RC1A3638D870

АНУ Тайваньд 280 сая ам.долларын өртөг бүхий цэргийн холбооны хэрэгсэл нийлүүлэхээр төлөвлөж байгааг тус улсын Төрийн департамент болон Пентагоны бүтцэд багтдаг Засгийн газрын агентлаг мэдэгджээ. Тайваньд нийлүүлэх цэргийн зориулалттай хөдөлгөөнт болон аюулгүй харилцаа холбооны шинэ систем нь бүс нутагт улс төрийн тогтвортой байдал, цэргийн тэнцвэрийг хадгалахад хувь нэмэр оруулна гэж Америкийн эрх баригчид үзэж байгаа аж. Америкийн засаг захиргаа шийдвэрээ Конгресст албан ёсоор мэдэгдсэн байна. АНУ-ын хууль тогтоох байгууллага шинэ гэрээг судлахад 30 хоногийн хугацаа байгаа юм. Пентагоны бүтцэд багтдаг Засгийн газрын агентлаг нь Засгийн газар хоорондын гэрээгээр улс орнуудад цэргийн техник хэрэгсэл, зэвсэг нийлүүлэх, АНУ-ын Зэвсэгт хүчин болон бусад орны хоорондох хэлхээ холбоог дэмжих, батлан хамгаалах чиглэлээр Вашингтоны гадаад түншүүдэд санхүүгийн болон техникийн туслалцаа үзүүлэх асуудлыг хариуцдаг байна. Харин БНХАУ Тайваньд зэвсэг худалдаалах, цэргийн холбоо тогтоохоо зогсоож, БНХАУ-АНУын харилцаа, Тайванийн хоолойн энхтайван, тогтвортой байдалд сэв суулгахаас зайлсхийхийн тулд зэвсгийн худалдааны төлөвлөгөөгөө цуцлахыг АНУ-д уриалсаар байгаа юм. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижяниас АНУ-аас Тайваньд зэвсэг худалдаалах нь “Нэг Хятад” бодлого, Хятад-АНУын гурван хамтарсан мэдэгдлийг ноцтой зөрчих бөгөөд Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон явдал гэдгийг онцолсон байна. Тэрбээр “Уг шийдвэр “Тайванийн тусгаар тогтнол” салан тусгаарлах хүчинд буруу дохио өгч, БНХАУ-АНУ-ын харилцаанаас гадна Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдалд аюул учруулж байна. БНХАУ үүнийг эрс эсэргүүцэж байна” хэмээжээ. Мөн БНХАУ уг нөхцөл байдалтай холбогдуулан хууль ёсны, шаардлагагатай хариу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ гэж хэвлэлийн төлөөлөгч нэмж хэлсэн байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here