Эхлэл Мэдээ 24 метр урт дрон бүтээлээ

24 метр урт дрон бүтээлээ

114
0

“Aevum” хэмээх хувийн компани аварга том дрон бүтээжээ. Хөгжүүлэгчид үүнийг дэлхийн хамгийн том дрон гэж нэрлэж байгаа бөгөөд сансрын жижиг аппарат хөөргөхөд ашиглах аж. “Ravn X” гэж нэрлэсэн уг дрон 24 метр урт, 5.5 метр өндөр бол далавчных нь дэлгэц 18 метр юм байна. Дроны хөөрөх үеийн дээд жин нь 25 тонн бөгөөд ердөө 1.6 км урт зурвасаас хөөрч, газардаж чаддаг гэнэ. “Ravn X” дрон нь нисэх онгоцны ердийн түлш ашигладгаараа онцлогтой. Зохион бүтээгчдийнх нь мэдэгдэж байгаагаар “Ravn X” нь цаг агаарын тааламжгүй нөхцөлд ч нисэж чадах бөгөөд гурван цаг тутамд хиймэл дагуул хөөргөх боломжтой юм байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here