Эхлэл ДЭЛХИЙД “Рио Тинто”-д 46 мянган жилийн түүхтэй цогцолборыг сэргээн босгох үүрэг өгсөн байна

“Рио Тинто”-д 46 мянган жилийн түүхтэй цогцолборыг сэргээн босгох үүрэг өгсөн байна

87
0

Англи-Австралийн “Rio Tinto” энэ оны тавдугаар сард дэлбэлсэн 46 мянган жилийн түүхтэй, уугуул иргэдийн агуйн цогцолборыг сэргээн босгох ёстой гэж Австралийн парламентын ажлын хэсэг дүгнэжээ. “Rio Tinto” Баруун Австрали муж дахь “Juukan Gorge” агуйг төмрийн хүдрийн олборлолтын төслийн бүтээн байгуулалтын үеэр сүйтгэсэн юм. Ажлын хэсгийн лхагва гарагт танилцуулсан тайланд “Rio Tinto”-гийн гаргасан үйлдлийг “уучилшгүй” хэмээн тодорхойлоод, уламжлалт өмчлөгчдийг хохиролгүй болгох хэрэгтэй гэж тэмдэглэсэн байна. “Rio Tinto” түүхэн дурсгалт газрыг сүйтгэснийхээ төлөө удаа дараа хүлцэл өчиж, цаашид энэ чиглэлд анхааран ажиллахаа амлажээ. Мөн уг явдлыг хувьцаа эзэмшигчид болон олон нийт ихээхэн зэмлэн б у р у у т г а с а н т а й  х о л б о г д у у л а н гүйцэтгэх захирал Ж а н – С е б а с т ь я н Жак тэргүүтэй хэд хэдэн өндөр албан тушаалтан огцорсон юм. “Juukan Gorge” нь хүн төрөлхтөн сүүлийн мөстлөгийн үеэс хойш амьдарч байсныг харуулсан үнэ цэнтэй нотолгоо байсан ажээ. Үүнээс гадна Австралийн Үнэт цаас, хөрөнгө оруулалтын хороо “Rio Tinto”-ийн гүйцэтгэх захирал асан Том Албанез, Санхүү хариуцсан захирал асан Эллиотт нарыг тус компанийн Мозамбик дэх уурхайн үнэлгээг зөрүүтэй гаргаж, хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэн хэрэгт буруутгаж буй юм. Гэвч “Рио Тинто”-гийн хуучин удирдлагууд өөрсдийгөө буруугүй хэмээн хамгаалсаар байгаа аж. “Рио Тинто” компани 2011 онд Мозамбикт нүүрсний төслүүдийг 3.7 тэрбум ам.доллароор худалдаж авсан бөгөөд гурван жилийн дараа ердөө 50 сая ам.доллароор худалдсан байна. Австралийн Үнэт цаас, хөрөнгө оруулалтын хороо “Рио Тинто” компанийг 2011 оны жилийн тайландаа нөөцийн үнийг буруу мэдээлсэн гэж үзжээ. Улмаар тэдэнд торгууль оноож, Австралийн компанид ажиллах эрхийг нь хасуулахыг хүсэж байгаа аж.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here