Эхлэл ДЭЛХИЙД Тайландад барилгын дээврийг тариалангийн талбай болгон ашиглаж эхэллээ

Тайландад барилгын дээврийг тариалангийн талбай болгон ашиглаж эхэллээ

69
0

Тайланд улсад хүнсний ногоо болон будаа тариалах талбайг барилгын дээвэр дээр байгуулжээ. Энэхүү тариалангийн талбай үерийн усанд автахгүй сайн талтай гэдгийг холбогдох албаныхан онцолж байгаа юм. Тус улсын нийслэл Бангкок хотын ойролцоо Азидаа хамгийн томд тооцогдож байгаа барилгын дээвэр дээр байгуулсан тариалангийн талбайн нээлт боллоо. Энэхүү тариалангийн талбайг Таммасат гэх их сургуулийн дээвэр дээр байгуулсан төдийгүй 7000 метр талбайг хамарчээ. Энэ талбай дээр органик хүнсний ногоо болон будаа тариалалтыг явуулна гэдгээ Таммасат их сургуулийн туслах профессор онцолжээ. Тайландын нийслэл Бангкок болон ойролцоох дүүргүүд үерийн усанд өртөх нь түгээмэл үзэгдэл аж. Тэгвэл барилгын дээвэр дээрх тариалангийн талбай үерийн усны аюул заналхийлэлд өртөхгүйгээс гадна хүн ам шигүү суурьшсан хотод зай талбайг хэмнэхэд ихээхэн эергээр нөлөөлж байгаа юм. Үүнээс гадна тус тариалангийн талбай нь барилгын дээвэрт сөргөөр нөлөөлдөг борооны усыг өөртөө шингээх давуу талтай. Мэргэжилтнүүдийн зүгээс барилгын дээврийг тариалангийн талбай болгон ашиглах нь тийм ч хэцүү биш гэдгийг онцолжээ. Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар 2030 он гэхэд Бангкок хотын 40 орчим хувь нь жил бүр үерийн усанд автдаг болно гэсэн тооцоог гаргаад байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here