Эхлэл Мэдээ Европын клубүүдийн тэмцээн ирэх оны хоёрдугаар сард эхэлнэ

Европын клубүүдийн тэмцээн ирэх оны хоёрдугаар сард эхэлнэ

68
0

Б.МӨНХЗУЛ

Европын хөлбөмбөгийн клубүүдийн дундах хамгийн нэр хүндтэй тэмцээн аваргуудын лигийн шөвгийн 16-гийн сугалаа Швейцарын Ньон хотод болов. Энэ удаагийн шөвгийн 16 багийн эхний ээлжийн тоглолтууд ирэх оны хоёрдугаар сарын 17-нд болно. Сугалааг танилцуулъя.

ЛЕЙПЦИГ-ЛИВЕРПҮҮЛ

Германы “Лейпциг” клуб Английн лигийн аваргуудтай учраа таарлаа. “Ливерпүүл” итгэл төгс хэсгээ тэргүүлсэн бол “Лейпциг”-ийн залуус “ПСЖ”-г хожсоноор хасагдах шатанд үлдэж, “Улаан чөтгөрүүд”-ийг аваргуудын лигээс мулталсан. “Ливерпүүл”-д бэртэл гэмтлийн асуудалтай есөн тоглогч бий. Гэхдээ хоёрдугаар сар хүртэл бүрэн эдгэрнэ гэдгийг багийн удирдлагууд мэдэгдсэн. Тэгвэл Германы баг гэнэтийн бэлэг барьж мэдэх юм.

БАРСЕЛОНА-ПСЖ

 Месси, Неймар хоёр өрсөлдөгчийн дүрээр эргэн уулзах нь. Неймар Мессиг орхиж явснаас хойш дөрвөн жилийн хугацаа өнгөрчээ. “Барселона”-гийн ахлах дасгалжуулагч Рональд Куман сугалааны дараа “Хоёр багт цааш шалгарах 50:50 хувийн боломж байгаа” гэв. Харин францчууд “ПСЖ”-г илүү боломжтой хэмээн дүгнэжээ.

 СЕВИЛЬЯ-БОРУССИА ДОРТМУНД

Залуу авьястнуудын цуглуулга болсон Германы “Боруссиа Дортмунд” шөвгийн наймд шалгарах боломж илүү өндөр. ПОРТУ-ЮВЕНТУС Аваргуудын лигт л түрүүлэх гэж Роналдуг Италид авчирсан “Ювентус” сүүлийн үед тун сайн байгаа. Гэхдээ тэдний өрсөлдөгч нь “Порту”. Томчуудын эсрэг сайн тоглодог учраас амархан бууж өгөхгүй нь тодорхой. Тэд хэсгийн эхний тоглолтод “Манчестер Сити”-д хожигдсоноос хойш таван тоглолт дараалан хаалгандаа гоол алдаагүй гэсэн сайн үзүүлэлттэй яваа билээ.

 АТЛЕТИКО МАДРИД-ЧЕЛСИ

 Испанийн багийг давж чадахгүй бол “Челси”-гийн өнгөрсөн зун хийсэн томоохон хөрөнгө оруулалтууд хэл ам дагуулна. Аль алинд нь боломж бий. Гэхдээ “Челси”-г хожоосой гэж бодох дэмжигч олон байна.

ЛАЦИО-БАВАРИ МЮНХЕН

Өнгөрсөн улирлын аварга “Бавари Мюнхен”-д тун боломжийн учраа таарав. Тэдний өрсөлдөгч Италийн “Лацио” баг сүүлийн 20 жилийн хугацаанд аваргуудын лигийн хасагдах шатанд шалгарч үзээгүй байсан юм.

 АТАЛАНТА-РЕАЛ МАДРИД

Испанийн эзэн хааны бахархалт “Реал Мадрид” Европын хамгийн шилдэг довтолгоотой багуудын нэг “Аталанта”-тай таарлаа. Азаар шахам хэсгээ тэргүүлсэн эзэн хааны баг “Аталанта”-г аргалж чадах болов уу.

БОРУССИА МЕНХЕНГЛАДБАХ-МАНЧЕСТЕР СИТИ

Баян араб эзэнтэй болсноосоо хойш л “Манчестер Сити” баг мөрөөдөлдөө хүрэхийн тулд дахин нэг удаа дайралт хийнэ. Тун боломжийн учраатай таарсан учраас шөвгийн наймд төвөггүй шалгарах биз.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here