Эхлэл Мэдээ Эстрад урлагийн нэрт зүтгэлтэн ард түмнээсээ хандив хүслээ

Эстрад урлагийн нэрт зүтгэлтэн ард түмнээсээ хандив хүслээ

64
0

Төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, “Баян Монгол” чуулгын ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч Б.Ганбат нь хорт хавдрын эсрэг эмчилгээ хийлгэсэн ч биеийн байдал нь хүнд байгаа аж. Өнгөрсөн жил “Баян Монгол” чуулгынхаа 50 жилийн ойгоор төрдөө соёрхуулсан тэрбээр хорт хавдартай гэдгээ хожуу мэджээ. Түүний эмчилгээ нь удаан хугацаанд өндөр өртөгтэй үргэлжилж байгаа учраас санхүүгийн дэмжлэг нэн шаардлагатай болсныг уран бүтээлчид дуулгалаа. Б.Ганбат Монголын эстрад, жазз хөгжмийн урлагийг хөгжүүлэхийн төлөө гоцлол гитарчнаас эхлээд ерөнхий удирдаач хүртэл 46 жил зүтгэхдээ дан хөгжим, дууны болон хөгжмийн найруулга гээд 800 гаруй бүтээл туурвижээ. Түүний зохиосон “Эгшиглэ, эгшиглэ гитар минь”, “Ангийн охин чамдаа”, Хүлээлтийн дуу”,” Захиа”, “Дэрэнгийн хар азарга” /этно жазз/, “Хамаг Монгол” зэрэг дуунаас гадна “Жалам харын явдал” /фолк жазз/, “Дөрвөн настай халиун” /концерт хэлбэрийн жазз/, “Энхийн давалгаа” гэсэн хөгжмийн найруулга, бүтээлүүд нь жазз хөгжмийн урын санг баяжуулсан байдаг. Түүнчлэн Монголын анхны цахилгаан хөгжмийн хамтлагийг байгуулж, урлагийн замналаа эхэлсэн түүхтэй. Монголын анхны жазз мюзикл болох “Moonlight serenade”, “Дэлхийн жааз ертөнц”, “Tropical jazz” гэх зэрэг тоглолт зохион байгуулж, дэлхийн жазз хөгжмийн урын сангаас Монголын үзэгчдэдээ толилуулсан уран бүтээлч юм. Түүний эмчилгээний зардалд хандив өргөхийг хүсвэл “Хаан” банкны 5007039592, “Голомт” банкны 3405110803 дансанд хийгээрэй.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here