Эхлэл Мэдээ Монголын морин хуурч, хөөмийчийг онцолжээ

Монголын морин хуурч, хөөмийчийг онцолжээ

97
0

Дэлхийн найрал хөгжим нэгдлийн “Together is beautiful” цомог гаргахад морин хуурч, хөөмийч Н.Бат-Эрдэнэ Монгол Улсаа төлөөлөн оролцжээ. Англид ажиллаж, амьдардаг тэрбээр 197 орноос нэг хөгжимчин сонгон бүрдүүлэхэд багтсан байна. Дэлхийн найрал хөгжим нэгдлээс олон улсын уран бүтээлчийг хамруулсан цомог гаргаж байгаа нь “Хөгжим бол орон зай, хэл соёл, улс төр гэх мэт зүйлээс хамааралгүйгээр хүн төрөлхтнийг нэгтгэх хамгийн гол хүч” гэдгийг ойлгуулах зорилготой аж. Тус хөгжмийн найруулгыг “Эмми” авардсын шагналт, хөгжмийн зохиолч Жорж Фентон хийсэн байна. Тэрбээр “Дэлхийн найрал хөгжмийн нэгдэл нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том, чухалд тооцогдох найрал хөгжим. Эдгээр авьяаслаг хөгжимчинтэй хамтран ажилласандаа сэтгэл хангалуун байна. Уг төслийн хөгжмийг бичих нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Мөн монгол хөөмийн гайхамшиг болон морин хуурыг нэлээд онцолсон. Морин хуурч Н.Бат-Эрдэнэтэй багагүй хугацаанд ажилласан. Хөгжмийн найруулагад хөөмий гэх гайхалтай урлагийг нэмсэн нь бүтээлийг өөр түвшинд хүргэхэд түлхэц болсон” хэмээн онцолжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here