Эхлэл Мэдээ Aзийн XXI наадмыг Катарын Доха хотод зохион байгуулахаар болжээ

Aзийн XXI наадмыг Катарын Доха хотод зохион байгуулахаар болжээ

107
0

Азийн олимпын зөвлөлийн 39 дүгээр ерөнхий ассамблей Оман улсын нийслэл Мускат хотод цахимаар хуралдлаа. Тус зөвлөлийн гишүүн 45 Үндэсний олимпын хорооны төлөөлөгчдийн санал хураалтаар 2030 оны Aзийн XXI наадмыг Катарын Доха хотноо зохион байгуулахаар болжээ. Доха хот өмнѳ нь Азийн XV наадмыг амжилттай зохион байгуулсан туршлагатай. Ширүүн өрсөлдөөний дараа Дохад ялагдсан Саудын Арабын Рияад хот 2034 оны Азийн наадмыг хүлээн авахаар болж байна. Персийн булангийн баян хотын нэг Доха нь 2006 оны Азийн олимпыг Арабын ертөнцөд анх удаа амжилттай зохион байгуулснаас гадна хоёр жилийн дараа дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Катарт хүлээн авахаар бэлтгэлээ хангаж байгаа юм. Энэтхэгийн Дели хотоос 1951 онд гараагаа эхэлсэн Азийн наадамд Монголын баг тамирчид “Тегеран-1974” наадмаас анхлан оролцож, тивийн 11 удаагийн олимпоос нийт 25 алт, 46 мөнгө, 91 хүрэл, нийт 162 медаль хүртсэн түүхтэй. Харин Ази тивийн 2022, 2026 оны спортын их баяр наадмыг Хятадын Ханжоу, Японы Аичи болон Нагоя хот хүлээн авна. Азийн олимпын зөвлөлийн цахим хуралдаанд Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нарын төлөөлөгч оролцлоо.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here