Эхлэл ДЭЛХИЙД А.Вучич: Косово, Метохия дахь ард түмнээ хамгаална

А.Вучич: Косово, Метохия дахь ард түмнээ хамгаална

80
0

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Мадлен Олбрайтыг Косовогийн хэлэлцээрт оролцож магадгүй талаар хэвлэлүүд онцолж эхэлсэн. Энэ талаар Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич тайлбар өгөхөөс татгалзжээ. Гэхдээ Вучич улсынхаа ашиг сонирхлын төлөө үргэлжлүүлэн тэмцэхээ мэдэгдсэн юм. Тэрбээр “Мадлен Олбрайт бол АНУ-ын Ардчилсан намын нөлөө бүхий эмэгтэй юм. Хэлэлцээрт тэр чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй. Бидний үүрэг бол Косово, Метохия дахь ард түмнээ хамгаалах. Мөн Сербийн тогтвортой, аюулгүй байдлыг хамгаалах явдал юм. Би дэлхийн хамгийн том хүчнүүдийн дургүйцлийг хүргэх тоглолт хийж, хариуцлагагүй мэдэгдэл хийх эрхгүй” гэжээ. Мадлейн Олбрайт багадаа Белград хотод амьдарч байсан бөгөөд 1999 оны НАТО-гийн түрэмгийллийн гол буруутан хэмээгддэг. Тэрбээр Вашингтонд төрийн дээд алба хаших хугацаандаа хуучин Югославын мөргөлдөөнд Америкийн цогц оролцоог өргөжүүлсэн юм. Холбооны Бүгд найрамдах Югослав улсын эсрэг НАТО-гийн түрэмгийлэл 1999 оны гуравдугаар сарын 24-нд эхэлж 78 хоног үргэлжилжээ. Холбоотны хүчний агаарын довтолгооны шалтгааныг “Косовод албаничуудыг хоморголон устгахаас урьдчилан сэргийлсэн үйлдэл” гэж тайлбарладаг. Бөмбөгдөлтийн улмаас дөрвөн мянган хүн нас барж, 10 мянга гаруй хүн шархаджээ. Харин материаллаг хохирлын хэмжээ 100 тэрбум ам.долларт хүрсэн юм. Эвслийн цэргүүд Югославыг бөмбөгдөж, шавхагдсан 15 тонн ураныг Сербийн нутагт хаяжээ. Улмаар 2000 оноос хойш Серби улс хорт хавдрын үзүүлэлтээр Европт тэргүүлэх болсон байна. Албан ёсны мэдээгээр тус улсад сүүлийн арван жилийн хугацаанд 18 мянга хүн хорт хавдраар нас баржээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here