Эхлэл ДЭЛХИЙД А.Пушкины анхны түүврийг дуудлагаар худалджээ

А.Пушкины анхны түүврийг дуудлагаар худалджээ

78
0

Оросын алдарт зохиолч Александр Пушкины 1834 оны наймдугаар сард хэвлүүлсэн анхны түүврийг 8.5 сая рублиэр худалджээ. Дуудлага худалдааг “Утга зохиолын сан” нэгдлээс зохион байгуулсан байна. Энэ номыг 3.2 сая рублиэс эхлэн дууджээ. Уг түүвэрт “Гилбэрийн хатан” тэргүүтэй А.Пушкины зохиолууд багтсан байдаг. Мөн дуудлага худалдаагаар Николай Гоголийн 1835 онд хэвлүүлсэн “Арабеск” зохиолыг 2.4 сая рублиэр худалджээ. Ташрамд дурдахад, А.Пушкиний “Евгений Онегин” романы анхны хэвлэлийг 2019 онд Лондонд болсон дуудлага худалдаагаар 580 мянган ам.доллараар худалдсан юм. Энэхүү эх хувийг Санкт-Петербургийн Олон нийтийн боловсролын хэлтсээс 1825 онд хэвлүүлсан байна. Оросын зохиолчдоос Михаил Лермонтов, Федор Достоевский, Лев Толстой нарын гар бичмэл дуудлага худалдаагаар өндөр үнэ хүрдэг ажээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here