Эхлэл Мэдээ “Бид хамтдаа” киног албан ёсны эрхтэйгээр хүргэнэ

“Бид хамтдаа” киног албан ёсны эрхтэйгээр хүргэнэ

78
0

Б.НОМУУН

БНХАУ “COVID-19” вирусийн халдварын эсрэг хэрхэн тэмцсэн тухай болон бодит хүмүүсийн амьдралаас сэдэвлэсэн “Бид хамтдаа” олон ангит кино өнгөрсөн есдүгээр сараас үзэгчдэд хүрсэн юм. Энэхүү киноны зохиолч, найруулагчаар Пэн Сан Юань ажилласан бөгөөд уг бүтээлд бодит амьдрал дээр тохиолдсон үйл явдлуудын талаар өгүүлдэг. Түүнчлэн тархвар судлал, хавьтлыг хэрхэн тогтоодог, ямар саад бэрхшээл, хүндрэл тулгардаг, энэ вирустэй тэмцэхэд иргэдийн үүрэг хариуцлага ямар чухал болохыг “Бид хамтдаа” кинонд өгүүлдэг байна. Олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн тус бүтээлийг Монголын үндэсний олон нийтийн телевиз үзэгчдэд хүргэж байна. Тодруулбал, албан ёсны эрх, мэргэжлийн орчуулгатайгаар энэхүү бүтээлийг хүргэж эхэллээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here