Эхлэл ДЭЛХИЙД БНХАУ-ын 60 компанийг “хар жагсаалт”-д бүртгэжээ

БНХАУ-ын 60 компанийг “хар жагсаалт”-д бүртгэжээ

64
0

Вашингтоны засаг захиргаанаас “Semiconductor Manufacturing International Corp”, нисгэгчгүй онгоц үйлдвэрлэгч “SZ DJI Technology Co” зэрэг Хятадын 60 компанийг “хар жагсаалт”-д оруулснаа зарлалаа. Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордныг орхихоосоо өмнө Хятадын үндэсний гигантуудын эсрэг хориг арга хэмжээ авах нь тодорхой байсан. АНУ-ын Худалдааны яамны илтгэлд “Эдгээр компани нь БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн хөтөлбөрийг дэмжиж, манай улсын худалдааны нууцыг хулгайлдаг. Мөн Хятад улсад хүний эрхийг зөрчдөг байгууллагатай шууд холбоотой” гэсэн байна. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И АНУ-ыг өргөн цар хүрээтэй хоригоо зогсоохыг уриалжээ. Цагаан ордны шийдвэрийн дараа Хятадын чип үйлдвэрлэгч SMIC-ийн хувьцаа Хонконгийн биржид 5.2 хувиар унажээ. Шанхайд төвтэй “Qualcomm Inc ба Broadcom Inc”-ийн ханган нийлүүлэгч SMIC нь хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг юм. Вашингтоны эрх баригчид Хятадын технологийн дэвшил, дэлхийд ноёрхох хүсэл эрмэлзлийг геополитикийн болзошгүй аюул гэж үздэг. Тиймээс АНУ-ын “хар жагсаалт” нь SMIC компанийг боомилсон бодлого юм. 10 нанометр ба түүнээс дээш дэвшилтэт чипс үйлдвэрлэх зорилгоор SMIC-д бүтээгдэхүүн нийлүүлдэг АНУ-ын компаниудын үйл ажиллагааг хязгаарлаж магадгүй аж. Мөн АНУ-ын Худалдааны яамны төлөөлөгч “ASMl Holding NV”, “Tokyo Electron Ltd” зэрэг гадаадын компанид учирч болзошгүй нөлөөллийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ. АНУ-ын хатуу арга хэмжээний хариуд Хятад улс чип үйлдвэрлэх дотоодын чадварыг нэмэгдүүлэхээр болсныг зарим эх сурвалжид дурджээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here