Эхлэл ДЭЛХИЙД Рохинжа иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд НҮБ оролцохгүй

Рохинжа иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд НҮБ оролцохгүй

84
0

Х.ЭРДЭНЭЗАЯА

Бангладешийн Засгийн газар рохинжа дүрвэгсдийг Бхасан Чар арал руу нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэснийг хүний эрхийн идэвхтнүүд хүчтэй шүүмжилж байна. Тэд энэхүү арлыг “цагдан хорих төв” гэж нэрлэжээ. Мөн Бенгалын булан дахь тус арлыг үерт автдаг, хүн амьдрахад тохиромжгүй гэж үздэг аж. Бангладешийн эрэг орчмын Бхасан Чар арлын дүрвэгсдийн хуаранг 2018 оны аравдугаар сараас байгуулж эхэлжээ. Энэхүү төлөвлөлтийг хариуцсан архитектор Ахмед Мукта “Арал рохинжачуудын шинэ диваажин байх болно. Улирлын чанартай үер, циклоноос айх хэрэггүй. Суурингаас холгүй далан барьсан. Рохинжачуудад зориулж орон сууцны хороолол барьж, зам тавьж, үүрэн телефоны сүлжээг суурилуулсан” гэжээ. Бхасан Чар хэмээх арал нь 2000 оны үед далайгаас гарч ирсэн бөгөөд хүн амьдарч байгаагүй аж. Арал руу урьдчилсан зөвшөөрөлгүйгээр сэтгүүлчид, хүмүүнлэгийн ажилтнуудыг нэвтрэхийг хоригложээ. НҮБ-ын шинжээчид арлын аюулгүй байдлын үнэлгээ хийх хүсэлт гаргасан ч Бангладешийн эрх баригчид хариу өгөөгүй байна. Энэхүү нүүлгэн шилжүүлэх ажилд НҮБ оролцоогүй бөгөөд “Дүрвэгсдийг зөвшөөрөлгүйгээр нүүлгэн шилжүүлэх нь шинэ хямралыг бий болгож болзошгүй юм” гэж мэдэгджээ. Бангладешийн эрх баригчид дэлхийн хамгийн том дүрвэгсдийн хуарангийн хэт төвлөрлийг бууруулах зорилгоор рохинжа арлыг нүүлгэн шилжүүлэх боломжийг судалж байсан. Кокс Базарт манай гаргийн хамгийн ядуу хүмүүс бөөнөөр амьдардаг. Бангладешийн Дүрвэгсдийн комиссын ажлын албанаас арал руу 3000 рохинжа иргэнийг шилжүүлнэ гэж мэдэгдсэн. Тус комиссын дарга Шах Резван Хаяат орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа эхний ээлжид 1000 хүнийг шилжүүлнэ гэсэн ч нүүлгэх өдрийг хэлэхээс татгалзжээ. Гэхдээ шинэ коронавирусийн хорио цээрийн улмаас арал руу 300 орчим хүнийг эхний ээлжид зөөвөрлөжээ.

ДҮРВЭГЧДИЙГ АЛСЛАГДСАН АРЛУУДАД СУУРЬШУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨГ 2015 ОНД ТАНИЛЦУУЛЖЭЭ

Рохинжачууд хүн амынх нь дийлэнх хувийг буддын шашинтнууд эзэлдэг Мьянмарын үндэстний цөөнх бөгөөд исламын шашинтнууд юм. Одоогоор Зүүн Өмнөд Азийн Мьянмар улсад 1.1 сая орчим рохинжа хүн амьдарч байна. Тэд Мьянмарын Ракхайн мужид амьдардаг ба тус улсын албан ёсны 135 үндэстний нэг. Тэдэнд 1985 оноос Мьянмарын иргэншил олгохоос татгалзсан байдаг ч Засгийн газрын зөвшөөрөлгүй гадаад улс орнууд руу явахыг хориглодог. Ракхайн нь Мьянмарын хамгийн ядуу буурай мужуудын нэг бөгөөд еврейн хороололтой төстэй, оршин суугчид нь эрүүл мэндээ үзүүлэх ба боловсрол эзэмших зэрэг үндсэн үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй аж. Мьянмарт 2017 онд болсон геноцидын улмаас 730 мянган рохинжа иргэн хөрш Бангладеш улс руу дүрвэжээ. Бангладешийн Засгийн газар хил нэвтрэн орж ирээд дүрвэгчдийн хуарангаас гадуур амьдарч буй хүмүүсийг “хил зөрчигчид” гэж үздэг. Бангладеш нь рохинжа дүрвэгчдийг алслагдсан аралд суурьшуулах төлөвлөгөөг хэрэгжүүлдэг. 2015 онд Бенгалын булангийн энэ арал руу бичиг баримтгүй мьянмарчуудыг Тенгар Чар арал руу нүүлгэн шилжүүлэхээ мэдэгдсэн. Тухайн үед хүний эрхийн төлөө тэмцэгч байгууллагууд тус арлыг үерт өртөмтгий буюу “хүн оршин суух нөхцөлгүй газар” тодорхойлж байлаа. Түүнчлэн рохинжа дүрвэгчидтэй тэмцэх цэргийн ажиллагааг хамтран явуулах саналыг Бангладешийн Засгийн газар Мьянмарт тавьсан удаатай. НҮБ болон хүний эрхийн эрхийн төлөө тэмцэгч төрийн бус байгууллагууд, тухайлбал “Эмнести Интернэшнл” ба “Хьюман Райтс Вотч” Мьянмар болон хөрш улсууд дахь рохинжачуудын хувь заяа эрсдэлд ороод байгааг байнга анхааруулсаар байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here