Эхлэл Мэдээ Монголын алт, мөнгөн зоос шилдэгт нэр дэвшжээ

Монголын алт, мөнгөн зоос шилдэгт нэр дэвшжээ

120
0

Дэлхийн шилдэг зоосны 2021 оны шалгаруулалтад Монголын бүтээлүүд нэр дэвшжээ. Тодруулбал, шилдэг алтан зоос төрөлд “Мазаалай”, шилдэг шинэ хийц төрөлд “Цагаан уул цэцэг”, шилдгийн шилдэг төрөлд “Зэрлэг байгаль” цувралын говийн баавгайн зоосыг онцлон багтаасан байна. Дэлхийн шилдэг зоосыг арван төрлөөр шалгаруулдаг бөгөөд Монголын бүтээлүүдийг өмнө нь хэд хэдэн удаа онцолж байжээ. Сонирхуулахад, Төв банк 2007 оноос эхлэн “Амьд байгалиа хайрлая” төсөл хэрэгжүүлж, дурсгалын зоос гаргасан бөгөөд говийн баавгай мазаалайн дүрстэй зоосыг гаргаснаар уг төсөл өндөрлөсөн юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here