Эхлэл Uncategorized Нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын хэмжээ буурчээ

Нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын хэмжээ буурчээ

100
0

Дэлхий нийтийг хамарсан цар тахал байгаль орчинд таатай нөлөө үзүүлж байгаа талаар BBC агентлаг мэдээлжээ. Энэ онд дэлхий даяар нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын хэмжээ долоон хувиар буурсныг тэд онцолсон байна. Энэ нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн их хэмжээгээр буурсан тохиолдол хэмээн эрдэмтэн судлаачид тооцсон аж. Тодруулбал, Европ болон Америкт нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын хэмжээ 12 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна. 2020 оны эцсийн байдлаар CO2-ын ялгарлын хэмжээ 2.4 тонноор буурчээ. “Дэлхийн ихэнх улс орон дотооддоо хатуу хөл хорио тогтоосон нь тээвэр, үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагааг мэдэгдэхүйц хэмжээнд бууруулж, улмаар энэхүү үйл явдал нь хүрээлэн буй орчинд эерэг нөлөө үзүүллээ” хэмээн судлаачдын зүгээс дүгнэж байгаа ажээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here