Эхлэл ДЭЛХИЙД Одон орны их давхцал тохиов

Одон орны их давхцал тохиов

138
0

Нарны аймгийн хамгийн том Санчир, Бархасбадь гараг дэлхийтэй нэг шугамд зэрэгцэж одон орон судлаачдын хувьд түүхэнд тэмдэглэгдэх өдөр тохиолоо. Энэ хоёр гараг 20 жил тутамд нэг шугамд зэрэгцдэг. Гэхдээ Бархасбадь Санчир гаргууд сүүлийн 400 гаруй жилд энэ удаагийнх шиг ойрхон зөрөөгүй юм. 1610 онд Италийн одон орон судлаач Галилео Галилей телескопоор Бархасбадь гаргийн дагуул болох Ио, Европа, Ганимед, Каллистог нээжээ. Мөн тэр жилдээ Галилей Санчир гаргийн цагиргийг нээж хүн төрөлхтний нарны аймгийн тухай ойлголтыг эрс өөрчилсөн. Үүнээс 13 жилийн дараа нарны аймгийн хамгийн том гараг болох Бархасбадь Санчир гарагтай тун ойрхон зэрэгцэн үзэгдсэн байдаг. Энэ үзэгдлийг одон орон судлалд их давхцал гэж нэрлэдэг. Их давхцал нар жаргаснаас хойш хагас цагийн дараа тэнгэрийн хаяаны баруун өмнөд хэсэгт хурц гэрэлтэй нэг том од мэт харагдахаас гадна дэлхийн аль ч хэсгээс шууд харагддагаараа онцлогтой. Харин экваторын шугамд ойртох тусам энэ үзэгдэл тэнгэрийн хаяанаас дээш өндөрт ажиглагдах бол хойшлох тусам тэнгэрийн хаяанд ойрхон ажиглагддаг байна. Түүнчлэн телескопын тусламжтайгаар Бархасбадь, Санчир гаргийн дагуулыг харах боломжтой. Сонирхуулахад, нарны аймгийн гурван гараг нэг шугамд зэрэгцсэн өдөр буюу нийтийн тооллын нэгдүгээр онд Христос мэндэлж, 1226 онд Чингис хаан Монголын эзэнт гүрнийг байгуулсан гэдэг.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here