Эхлэл Мэдээ Урлагийн ажилтнуудыг чадавхжуулах төвтэй боллоо

Урлагийн ажилтнуудыг чадавхжуулах төвтэй боллоо

84
0

Б.НОМУУН

Монголын боловсролын уламжлан шинэчлэгдэх төвийн нээлт боллоо. Уг төвийн зорилго нь монгол хүнийг төлөвшүүлэн, тулхтайгаар сайхан амьдрах чадамжтай болгох, боловсролын уламжлалаас сайныг нь хадгалан орчин цагийн хэрэгцээ, шаардлага сорилтод нийцүүлэн хөгжлийн төлөө хамтдаа тэмүүлэх явдал ажээ. Зөв монгол хүнийг төлөвшүүлэхийн тулд сургуулийн өмнөх боловсролоос эхлэн бага, дунд, ахлах анги, их сургуулийн хөтөлбөрт үнэ цэнтэй агуулгыг шингээж, гойд анхаарах хэрэгтэй учраас СЭЗИС болон “Эрхэм баян эрдэм” бүрэн дунд сургууль, “Чадамжид суурилсан шаталсан виртуаль нээлттэй төв” зэрэг байгууллага хамтран энэ төвийг нээж, нэрэмжит танхимтай болгож байгаа аж. Соёлын яамыг төлөөлөн тус төвийн нээлтэд оролцсон Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн “Монгол хүний үнэлэмж, үнэ цэнийг өсгөх гэж оюун ухаанаа уралдуулж байгаа та бүхэнд баярлалаа. Манай яамны чиглэл гол зорилгод багтаж байгаа соён гэгээрэл, урлагийн боловсролыг хөхиүлэн дэмжиж, зөв хүн бий болгохыг хамтатган дэмжсэн төвийг нээж байгаад баяр хүргэе. Урлагийн мэдрэмжтэй болсноор суурь боловсролдоо илүү шамдаж, маш богино хугацаанд мэдлэг, чадвараа ахиулах хөшүүрэг болдог онцлогтой. Зөв замаар нэг чиг, нэгдсэн бодлоготой яваа учраас энэ төвийн үйл ажиллагаа Монголын боловсролын системд гүүр болж, дэлхийн өнцөг булан бүрд хүрнэ гэдэгт итгэж байна” гэсэн юм. Цаашид тус төв бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетинг, менежментийн чиглэлээр богино, дунд хугацааны алсын зайны сургалт зохион байгуулж соёл, урлагийн салбарын ажилтнуудыг чадавхжуулж, Монголын соёлын бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилготой ажээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here