Эхлэл Мэдээ Өнөөдөр 32 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 541 боллоо

Өнөөдөр 32 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 541 боллоо

93
0

Коронавирусийн халдвар авсан 32 хүн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарсан байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 541-д хүрлээ. “Бид ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлээд эдгэрсэн хүмүүсийг Яармагийн төв эмнэлэгт тусгаарлаж, ажиглалт тандалтын хугацаа дуусгаад гэрт нь гаргаж байгаа. Нийт ХӨСҮТ-ийн клиник, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 456 батлагдсан тохиолдол эмчилгээ хяналтад байна” гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ. 

Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 1006 байгаагаас

  • Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 219,
  • Дотооддоо илэрсэн халдварын тохиолдол 544
  • Эдгэрсэн 541 хүн байна. 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here