Эхлэл Гэрэл зураг Оцон шувууны зургийг шилдгээр тодруулжээ

Оцон шувууны зургийг шилдгээр тодруулжээ

268
0

“Ocean Photograph Awards”- ын ялагчдыг тодруулсан тухай BBC агентлаг мэдээлжээ. Уг уралдааны тэргүүн байрын эзнээр Австралийн гэрэл зурагчин Тобиас Баумгаертнерыг тодруулжээ. Түүний Мельбурн хотын ойролцоо авсан оцон шувууны зэрэг шилдгээр шалгарсан байна. Хотын ойролцоох Сент Килда Пийрт 1400 орчим оцон шувуу сүрэглэн амьдардаг аж. Байгаль хамгаалагч сайн дурынхан уг сүргийг ажиглан хянадаг гэнэ. “Сайн дурын ажилтан бэлэвсэрч хоцорсон оцон шувууд бие биенээ тайтгаруулж, хотын гэрлийг хамтдаа ажиглан суудаг болсон талаар надад хэлсэн. Тэдний зургийг буулгахын тулд би эрэг дээр гурван өдөр отсон” гэж Баумгаертнер хэлсэн байна. Оцон шувуудын цагаан өнгөтэй нь хижээл насны эмэгчин, зүүн талынх нь залуу эрэгчин аж.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here