Эхлэл Мэдээ Ч.Ундрам: Боловсролын тухай багц хуулийг баталснаар салбарынхаа реформын суурийг тавина

Ч.Ундрам: Боловсролын тухай багц хуулийг баталснаар салбарынхаа реформын суурийг тавина

50
0

С.ЮМСҮРЭН

Аливаа улс оронд тэргүүлэх байр суурь эзлэх, хамгийн чухал салбарт эрүүл мэнд, боловсрол багтдаг. Тийм ч учраас төр, засаг эдгээр салбарын асуудалд бодлогоор хандаж, өөрчлөлт шинэчлэл хийх зорилго тавьсан. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн хөгжлийн бодлогын нэг чухал хэсэг нь боловсролын эрх зүйн шинэчлэлийн асуудал тул энэ хүрээнд боловсролын зорилгыг хөгжлийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчлэх, багшийн арга зүйг сургахаас суралцахуйг дэмжих рүү чиглэсэн дэлхий нийтийн чиг хандлагатай уялдуулан өөрчлөх, цахим шилжилт, цахим боловсрол, зайны сургалтын эрх зүйн шинэчлэлт хийх явдал чухал юм. Үүний хүрээнд боловсролын салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг эхлүүлээд байна. Тус салбарын эрх зүйн орчныг сайжруулж, олон улсын стандартад нийцүүлэх үүднээс дөрвөн хуулийн төслийг боловсруулж, иргэд, боловсролын байгууллагуудаас санал авах ажлыг зохион байгуулж эхэлсэн. Эл асуудалд УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Хүүхэд бүрд тэгш, чанар, хүртээмжтэй боловсрол олгох нь төрийн үүрэг. Боловсролын салбарын тогтолцоог сайжруулах буюу үүнд боловсролын шаталсан хөтөлбөр, багшийн хөгжил, үнэлэмж, салбарын хөрөнгө оруулалт, чанарын үнэлгээний тогтолцоо, хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах, шинжлэх ухааны хөгжил, инновацын эко системийг бүрдүүлэх гээд олон асуудлыг системээр нь харж, идэвхтэй ажиллаж байна. Ирэх оны төсвийн орлого, зарлагыг олон талаас нь ярьж бодлого, чиглэлээ харж байж боловсруулж баталсан. Өмнөх төсвүүдтэй харьцуулахад харьцангуй сахилга баттай төсөв болж чадсан. Ирэх оны төсөвт хэд хэдэн давуу тал бий. Тухайлбал, боловсролын салбарын реформыг эхлүүлнэ. Үүний тулд манай улсад олон жил орхигдоод байсан үнэлгээний системийг олон улсад хүлээн зөвшөөрсөн институтээс оруулж ирнэ. Үнэлгээний үр дүнд суурилан бид ямар түвшинд, аль чиглэлээр явж байгааг бодитоор харж түүнд үндэслэн сайжруулах асуудлаа олж харах боломжтой. Боловсролын салбарт хийх бас нэг чухал ажил нь байршлын судалгаа явуулж орон нутгийн хүн ам зүйн төлөв байдалтай уялдуулан хөрөнгө оруулалт хийх юм. Эдгээр чухал ажил болон Боловсролын тухай багц хуулийн шинэчлэлийг хийснээр бид тус салбарынхаа реформын суурийг тавьж чадна” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here