Эхлэл Байгаль орчин Д.Батмөнх: Өвөлжилт хүндрэх, нэн эрсдэлтэй таван аймаг байна

Д.Батмөнх: Өвөлжилт хүндрэх, нэн эрсдэлтэй таван аймаг байна

102
0

ХХААХҮЯ-ныМал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнхөөс өвөлжилтийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Нийт нутаг дэвсгэрт өвөлжилт ямар байна. Өвөлжилт хүндэрсэн аймгуудад ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?

-Ус цаг, уур орчны судалгааны хүрээлэнгээс зудын эрсдэлийн зураглалыг гаргасан. 2020 оны 12 дугаар сарын 10-ны байдлаар энэ зураглалаас харахад өнөөдөр өвөлжилтийн хувьд нэн эрсдэлтэй ангилалд 5 аймаг байна. Тухайлбал, Говь-Алтай аймгийн хойд буюу зүүн хойд талаараа, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгийн ихэнхи сумууд, Өмнөговь аймгийн баруун буюу хойд тал нутаг үндсэндээ зудын ангилалд шилжсэн байна.  Баруун аймгууд болон Архангай, Сүхбаатар аймгуудыг зудын эрсдэл ихтэй байна гэсэн зураглал гарсан. ХХААХҮЯ-наас өвлийг өнтэй давах үүднээс 2020 оны 07 дугаар сарын 22-нд Засгийн газарт өвөлжилт, хаваржилтийн хүрээнд авах арга хэмжээний талаар асуудал оруулсан. Үүнээс хойш хэд хэдэн тогтоол, шийдвэрийг яаралтай гаргасан. Өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудад манайхаас зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд одоо нэр дурьдагдаад байгаа 6 аймаг эрсдэлтэй гэж гарсан. Эндээс хийсэн дүгнэлт одоогийн өвөлжилтийн нөхцөл байдалтай таарч байна.

-Өвөлжилт хүндэрсэн аймгуудад өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд хэрхэн анхаарч ажиллав?

-Зудын эрсдэлтэй 6 аймаг дээр нэмэгдээд Завхан, Төв, Говьсүмбэр, Дорноговь гэсэн 4 аймгийг оруулаад 2 тэрбум, 160 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Өнөөдрийн байдлаар 10 аймаг, 2775 тонн өвс, 540 тонн тэжээл бэлтгэх ажлыг орон нутагтаа зохион байгуулж байна.  Яагаад зарим аймгууд хадлан бэлтгэлээ сайн базааж чадаагүй гэвэл зун бэлчээрийн ургамлын гарц муу байсан, бороо бага орсон, намар эрт цас хаясан, мал тарга тэвээрэг сайн аваагүй гээд олон шалтгаан бий. Үүнтэй холбоотой отроор явах малчдын тоо нэмэгдсэн. Яамнаас зудын эрсдэл бүхий аймгуудын отроор явах малчдын тоог нэмэгдүүлсэн.  Дээр нь бэлчээрийн ургамал муу байгаа, даац олон дахин хэтэрсэн, өвөлжих нөхцөл хүндэрч болзошгүй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймгуудаас бэлтгэсэн хонь, ямааны махыг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай байгааг харгалзаж дулааны аргаар боловсруулсан хонь, ямааны махны экспортыг 40 мянган тонн нэмэгдүүлсэн.  Энэ ажил зохион байгуулалтын шатандаа явж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here