Эхлэл Мэдээ Монголд зохион байгуулах тэмцээнийг цуцалжээ

Монголд зохион байгуулах тэмцээнийг цуцалжээ

32
0

2020 оны Ази-Номхон далайн орнуудын аварга шалгаруулах жүдогийн тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатарт болох хуваарьтай байлаа. Анх дөрөвдүгээр сарын 17-19- нд товлоод байсан тус тэмцээнийг коронавируст халдварын улмаас хойшлуулж арваннэгдүгээр сарын 26-29-нд болгож хойшлуулсан. Гэвч Монгол Улс хилээ нээгээгүй, түүнчлэн коронавирусийн эрсдэлээс сэргийлэн тус тэмцээнд зодоглох жүдоч ховор байлаа. Тиймээс Улаанбаатарыг тэмцээнийг бүрмөсөн цуцалж буйгаа Азийн жүдогийн холбооноос мэдэгджээ. Манай улсад зохион байгуулах хуваарьтай байсан тэмцээнийг ирэх оны дөрөвдүгээр 6-9-нд Кыргызстаны Бишкек хотноо явуулахаар тогтсон байна. Ази-Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнээс “Токио 2020”-ын эрхийн оноо олгох юм байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here