Эхлэл Байгаль орчин Монгол малын брэндээ дэлхийд гаргах цаг ойртжээ

Монгол малын брэндээ дэлхийд гаргах цаг ойртжээ

95
0

Монгол нутагт хүн үүссэнээс хойш мал адгуулж ирсэн түүхийг олон улсын эрдэмтэн судлаачид тогтоосон байдаг. Энэ нь үнэн гэдгийг өнөөдөр дэлхий нийтэд нүүдэлчин хэмээн тодотгол авч хүн бүрт олон янзын бодол төрүүлдэг гэдгийг хэлэхэд илүүц биз. Хүн төрөлхтөн өнөөдөр эко буюу байгалийн гаралтай бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэх уриалга дэвшүүлдэг болсон цаг. Үүнд нь манай хөдөө аж ахуй тэр дундаа нүүдлийн  мал аж ахуй их зохицоод байгаа юм. Учир нь бэлчээрт гарч өвсний соргог, усны тунгалгийг уудаг. Үйлдвэрийн тэжээл идэж, крантны ус мал аж ахуйгаас тэс өөр. Гэхдээ энд эрчимжсэн мал аж ахуй болон фермерийг муучлах гэсэнгүй. Монгол Улсын экспортын махны үнэ цэнийг тодорхойлох гэж оролдсоныг  ойлгоорой.

Монгол малын иддэг 80 төрлийн ургамлын 30 гаруй нь хүний биед ач тустай эмийн ургамал байдгийг судлаачид тогтоожээ. Байгалийн шимт өвсөөр тэжээгддэг учир амт чанарын хувьд бусад улсын фермерийн малаас өрсөлдөх чадвараар илүү байдаг аж. Улс орнууд манайхаас мах импортлох сонирхолтой байдаг ч нөгөө л малын эрүүл мэндийн асуудал, экспортын тогтворгүй бодлого энэ ажилд чөдөр тушаа болдог. Харин Малын эрүүл мэндийн тухай хууль болон Малын генетикийн нөөцийн тухай хуулийн хэрэгжилтээр малын өвчлөлийн асуудал ихээхэн цэгцэрч экспортод хамгийн том түлхэц болсныг Монголын махны холбооны Гүйцэтгэх захирал Б.Очирбат онцлон тэмдэглэсэн байдаг.

Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам өнгөрсөн хугацаанд Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага, дэлхийн банк, Азийн хөгжлийн банк гээд олон улсын санхүүгийн туслалцаа үзүүлдэг байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн. Тэгээд цэцэг, шүлхий зэрэг малын гоц  халдвартай өвчин гарсан  бүс нутагт буй малаа вакцинжуулж малаа эрүүл болгож ирсэн түүхтэй. Мөн малын гоц халдварт өвчин гараагүй нутгийн мал, малын гарлтай бүтээгдэхүүн экспортод гарах үүд хаалга нээлттэй.

ИЙМ УЧРААС МАНАЙ УЛСЫН МАЛ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТ ЖИЛ БҮР НЭМЭГДЭЖ БАЙНА. ЭНЭ ЯНЗААРАА ИРЭХ ЖИЛҮҮДЭД МОНГОЛ УЛСЫН ЭКСПОРТЫН ГОЛ НЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НЭГ НЬ МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН БОЛОХ БОЛОМЖ ОЙРХОН БАЙНА ГЭСЭН ҮГ.

Монгол Улсын Засгийн газар хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Ийм учраас ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы санаачилгаар  Монгол Улсад сүүлийн гурван жилийн хугацаанд малын гоц халдварт өвчин гараагүй тул баруун бүсээс үхэр, хонь, ямааны гүн хөлдөөсөн махны экспортыг сэргээх саналыг дахин уламжлав. Мөн талууд ойрын хугацаанд Монгол Улсаас экспортлох зөгийн бал, сүү, сүүн бүтээгдэхүүн, малын дайвар түүхий эдийн хорио цээрийн нөхцөл, шаардлагыг тохирох, холбогдох эрсдэлийн үнэлгээний ажил  эхлүүлээд байна. Мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ олон улсад экспортлох талаар ч яриа хэлцэл хийж ажил хэрэг болоод эхэлж. Япон, Хятад, ОХУ зэрэг газар нутаг ойр, эдийн засгийн тал дээр хамтран ажиллах сонирхолтой улсуудад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тэр дундаа монгол малын гаралтай мах, махан бүтээгдэхүүн экспортлох юм.

Тухайлбал, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Өвөлжилт хүндэрсэн зургаан  аймгийн 5.2 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг Засгийн газарт оруулсан. Бог малыг экспортод гаргахад дулааны аргаар боловсруулж гаргадаг. Монгол Улсад дулааны аргаар мах боловсруулдаг 15 үйлдвэр байдгаас 14 нь манай яамтай гэрээ байгуулаад ажиллаж байгаа. Одоогоор 10 мянган тонн махыг бэлтгэсэн. Монгол Улс дэлхийд хөдөө аж ахуйн брэнд гаргах боломж бий. Тэр дундаа Монголоос бэлтгэсэн махны чанар, экспорт манай улсын тэргүүлэх салбарын нэгж болох боломж бүрэн бий” хэмээн мэдээлжээ.

МАНАЙ УЛС ӨНӨӨДӨР АЗЕРБАЙЖАН, БНАСАУ, БНХАУ, ВЬЕТНАМ, ИРАН, ИСПАНИ, КАЗАКСТАН, КАТАР, КИРГИЗСТАН, МАЛАЙЗ, АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛС, ОХУ, ХОНКОНГ, УЗБЕКСТАН, ЯПОН ГЭСЭН 15 УЛС ОРОНД  ХОНЬ, ЯМАА, ҮХЭР, АДУУНЫ МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТЛОХ ҮҮД ХААЛГА НЭЭГДСЭН. ИЙМ УЧРААС МАХНЫ ЭКСПОРТ 80 ТЭРБУМ ТӨГРӨГ ДАВААД БАЙГАА.

Монгол Улсын мал эдүгээ хонин толгойд шилжүүлснээр 80 сая толгойд хүрсэн статистик тоо баримт бий. Үүнээс жилд дотоодын хэрэгцээнд 10-11 сая толгойг нь хэргэлдэг гэдэг. Монголын мал сүрэг жилд дунджаар 5-6 сая толгойгоор өсдөг тооцоо бий. Иймд жилд 180 мянган тонн мах экспортод гаргахад дотоодын хэрэгцээ, хангамжид нөлөөлөхгүй  гэж эдийн засагчид хэлдэг билээ.

Монгол Улс өнөөдөр  БНХАУ, ОХУ, БНАСАУ, Казахстан, Вьетнам, Иран, АНЭУ, Япон тэргүүтэй 15 улсад хонь, ямаа, үхэр, адууны мах, махан бүтээгдэхүүн экспортолдог. Иран руу хонь, ямааны хөлдүү мах, Казахстан, Туркменистан руу хонины сүүл зэрэг дайвар бүтээгдэхүүн түлхүү экспортолж байна. Япон руу дайвар бүтээгдэхүүнээр хийсэн нохойн хоол гаргадаг байсан бол саяхнаас адууны мах экспортолж эхэлжээ.

Энэ бүгдээс харвал ирэх дөрвөн жилийн хугацаанд Монгол Улс хөдөө аж ахуйн болон мах махан бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх боломж байгаа юм. Монголчууд “Мал дагавал ам тосодно гэдэг” дээ. Монголын хөдөө аж ахуйн салбар өнөөдөр уул уурхайн салбартай эн зэрэгцэж улсын орлогын 30 гаруй бүрдүүлдэг болоод байгаа. Цаашдаа энэ эрч хүчээ алдахгүй ажиллах үүрэг хариуцлага ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханд ногдож буй билээ. Харин бид малын тоо, бэлчээрийн даац яриад тулга тойрч суух уу,  дэлхийд өөрсдийн нэрийн хуудас болсон брэндээ гаргаж тэнхлүүн амьдрах уу гэдэг сонголтын өмнө байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here