Эхлэл ДЭЛХИЙД Bluetooth, нян устгагчтай амны хаалтууд эрэлттэй байна

Bluetooth, нян устгагчтай амны хаалтууд эрэлттэй байна

99
0

Дэлхийн улс орнууд цар тахалд удаан дарлагдаж суухыг хүсэхгүй байна. Тэд тахлыг сөрөн цар тахалтай зэрэгцэн амьдрахыг илүүд үзэх болж, хүн хоорондын амьд харилцааг сэргээхийн тулд ухаан уралдуулж эхэлжээ. Ингэхийн тулд юун түрүүнд бусадтай нүүр тулж харилцах, санаа зоволтгүй зорчих, аялахад нэн шаардлагатай амны хаалтны технологийг зохион бүтээгчид хөгжүүлж байна.

Итали, Франц, Канад, Германы зохион бүтээгчид өнгөрсөн зунаас худалдаанд гаргасан “CLIU”, “Civilty mask”, “AOI mask” зэрэг амны хаалтууд нь өдгөө цахим худалдаанд хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний нэг болжээ.

Вирус устгагчтай, карбон агаар шүүгчтэй, үл цантагч системтэй, хөнгөн, амьсгалахад саадгүй, инээмсэглэл, амны хөдөлгөөн ил харагддаг, тухайн хүний яриа тод сонсогддог гээд хүний өдөр тутмын амьдралд ямар ч саад болохооргүй давуу талуудтай амны хаалтууд нь 30-50 ам.долларын үнээр зарагдаж байна. Түүнчлэн цэнэглэгч, микрофон, Bluetooth, био хэмжигч, нян устгагч систем, юм ууж идэхдээ урд хэсгийн тунгалаг хаалтыг сөхөж болох зэрэг шийдлүүдийг нэг дор агуулснаараа давуу талтай юм.Үүгээр ч зогсохгүй зарим зохион бүтээгчид дээрх бүх технологийг агуулсан цээж хэсгээрээ өмсдөг дуулган загвартай вирусээс хамгаалах төхөөрөмжийг ч бүтээжээ.

Эх сурвалж: BBC, Business Insider

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here