Эхлэл Гэрэл зураг Монголын гэрэл зурагчны бүтээлийг онцолжээ

Монголын гэрэл зурагчны бүтээлийг онцолжээ

227
0

Б.НОМУУН
NHK телевиз инстаграм хуудсандаа Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны шагналт Монголын гэрэл зурагчин Ч.Ганбатын бүтээлийг байршуулсан байна. Тус холбооноос тодруулдаг оны шилдэг спортын гэрэл зургийн уралдаанд 126 орны шилдэг агентлаг, мэргэжлийн гэрэл зурагчдын 1800 гаруй бүтээл оролцсоноос Ч.Ганбатын “Уурга шүүрлээ” бүтээл гуравдугаар байрт шалгарсан билээ. Өнгөрсөн оны хоёрдугаар сард Унгарын нийслэл Будапешт хотод болсон ёслолд Ч.Ганбат урилгаар оролцож, Монголын гэрэл зургийн салбарын түүхэнд шинэ амжилтын түүхийг бичсэн. Тэрбээр Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос анх удаа олгосон “Монголын мастер гэрэл зурагчин” цолыг гардсан гэрэл зурагчдын нэг юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here