Эхлэл Мэдээ НДШ-ийн алданги, торгуулиас чөлөөлөх хууль хэрэгжиж эхэллээ

НДШ-ийн алданги, торгуулиас чөлөөлөх хууль хэрэгжиж эхэллээ

57
0

Цар тахалтай холбогдуулан Засгийн газраас ажил олгогч, даатгуулагчийг дэмжих зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл ногдуулж тайлагнасан боловч хуульд заасан хугацаанд шимтгэлээ төлөөгүй ажил олгогчийг Зөрчлийн тухай хуульд заасан торгох шийтгэл, алдангиас чөлөөлөхөөр болсон.

Үүний дагуу Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нд баталсан. Уг хууль хүчин төгөөлдөр болж рийн УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганаар хэлэлцэн баталсан. Уг хуулийн төсөл хэрэгжиж эхэлжээ.

Дээрх хуулийн дагуу 2020 оны аравдугаар сарын 1-нээс 2021 онй долоодугаар сарын 1 хүртэлх хугацаанд тайлагнасан НДШ-ээ хуульд заасан хугацаанд нь төлөөгүй тохиолдолд алданги, торгуулиас чөлөөлөх юм. Ингэхдээ аж ахуйн нэгжүүдийг уул уурхайн салбарт ажилладаг, архи согтууруулах ундаа үйлдвэрлэдэг зэргээр нь ялгаварлахгүйгаээр нийгмийн даалтгалын шимтгэлийн алданги, торгуулиас чөлөөлнө гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэлж байлаа. Уг хуулийн үйлчлэлд 10 мянга орчим аж ахуйн нэгж, байгууллага 30 тэрбум төгрөгийн торгох шийтгэл, алдангиас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо гарчээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here