Эхлэл Мэдээ Цахилгаан үйлдвэрлэдэг улавч зохиов

Цахилгаан үйлдвэрлэдэг улавч зохиов

57
0

Сингапурын Үндэсний их сургуулийн судлаачдын баг хөлснөөс цахилгаан эрчим хүч гаргаж авах шинэ технологийн улавч зохион бүтээжээ. Энэхүү улавч нь чийг шингээсний дараа өнгө нь цэнхрээс ягаан болж өөрчлөгддөг аж. Ингэж гаргаж авсан цахилгаанаар дасгал хөдөлгөөн хийхэд зориулсан цаг зэрэг жижиг оврын электрон төхөөрөмжүүдийг цэнэглэх боломжтой юм. “Хөлс бол ус. Арьсны гадаргуугаас ус уурших үед арьсны температур буурч, даарах мэдрэмж төрүүлдэг. Энэхүү шинэ технологи нь хөлсний чийгийг цахилгаан болгон хувиргадаг” гэж Сингапурын Үндэсний их сургуулийн дэд профессор, судалгааны багийн ахлагч Тан Свий Чин ярьжээ. Мөн 32 мэдрэгчтэй энэхүү ухаалаг улавч нь гүйлтийн хэмнэл, алхалт, зүрхний хэм зэрэг хэрэглэгчийн мэдээллийг боловсруулдаг юм байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here