Эхлэл НИЙГЭМ Гадаадад байгаа монголчууд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахин ажиллаж, амьдарч байна

Гадаадад байгаа монголчууд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахин ажиллаж, амьдарч байна

265
0

С.Ичинхорлоо

Монгол Улсад “COVID-19” цар тахал тархаж, Засгийн газраас холбогдох арга хэмжээг авч, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Улмаар цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд удаагүй байгаа. Харин бусад улсад ямар арга хэмжээ авч байгаа талаар гадаадад амьдардаг монголчуудаасаа сэтгэгдэл авсан юм.

Л.АЛТАНБАГАНА: ҮЙЛДВЭРИЙН АЖИЛ ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

  • Би Өмнөд Солонгосын Янжү хотод эхнэрийнхээ хамт ажиллаж амьдардаг. Бидний ажилладаг үйлдвэр шилэн хөвөн, сэндвичэн болон үрэтан гэх шахмал фанер хиййж дотооддоо үййлдвэрлэл үййлчилгээ, барилгын салбарт ниййлүүлэхээс гадна гадаадын орнууд руу экспортолдог. Өөриййн гэсэн баййр суурь, хөлөө олсон том компани. Цар тахлын хүнд цаг үед хүн бүр хувиййн ариун цэвэр, ариутгал халдваргүйтгэлийн дэглэмиййг чанд сахихаас гадна компаниас заавар зөвлөгөө өгч ажиллуулж баййгаа. Нэг ажилтан халдвар тусахад компаниййн үййл ажиллагаа зогсох учраас хүн бүр дор бүрнээ маш хариуцлагата баййж, шаардлагагүйй бол амралтын өдрөөр гэрээс гарахгүй баййхыг анхааруулж баййна. Өглөө, оройй цагаа бүртгүүлэхдээ халуун хэмжигч багажаар үзүүлж, ариутгалын бодисоор гараа ариутгаж, маскаа баййнга зүүдэг. Хүндрэл бэрхшээлиййн хувьд бол манайй компаниййн ажил зогсоогүйй, харьцангуйй гаййгүйй баййна. Жижиг, дунд үййлдвэрүүд эхнээсээ ажилчдаа цомхотгохоос гадна хаалгаа барьж баййгаа. Баййнгын маск зүүх хэцүү баййдаг ч өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалахын тулд зүүхээс өөр аргагүйй. Цаашдаа компаниййн нөхцөл баййдал ямар болохыг хэлж мэдэхгүйй л баййна. Одоогиййн нөхцөлд ажил амьдрал хэвийн үргэлжилж байна. Санасан зорьсондоо хүрээд сайхан цаг ирэхээр эх орон руугаа хайртай үрсдээ очно гэсэн өөдрөг сэтгэлээр ажиллаж байна.

Г.ЭНХТУЯА: БАГШ, СУРАГЧ БҮР АМНЫ ХААЛТАА БАЙНГА ЗҮҮЖ ХЭВШСЭН


-Япон улсад 343 мянга орчим хүн шинэ коронавирусийн халдвар авч, гурав дахь давлагаа эхэлсэн байдалтай байна. Тухайлбал, энэ сарын 19-нд 5320 хүн шинээр халдвар авснаас 104 нь өвчний улмаас амь насаа харамсалтайгаар алдлаа.
Энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор улс даяар нэгдүгээр сарын 7-ноос сарын хугацаанд халдвар ихээр илэрсэн Токио, Канагава, Чиба, Айчи, Осака зэрэг хүн амын төвлөрөл ихтэй хотуудад хөл хорио тогтоосон. Сургууль цэцэрлэг, албан байгууллагууд онлайн байдлаар үйл ажиллагаа явуулж, телеворк буюу гэрээсээ ажиллахыг уриалж байгаа. Халдвар авах хамгийн их эрсдэл нь бар ресторан, гадуур хооллолт болон тэдгээр газрын агааржуулалттай холбогдож байгаа болохоор 20:00 цагаас хойш үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Иргэдийг гадуур гарахгүй байхыг анхааруулж байна. Миний хувьд Нагояа хотод байрлах ахлах сургуульд англи хэлний багшаар ажиллаж, амьдардаг. Сургуулиас өгсөн заавар зөвлөмжийн дагуу ажлаа хийж байна. Багш, сурагч бүр амны хаалтаа байнга зүүж, дөрвөн цаг тутам сольж, ширээ болгон дээр шилэн хаалт байрлуулж, гараа ариутгаж, анги танхимын агааржуулалтыг тогтмол хийдэг. “COVID-19” цар тахлаас болж, олон газар үүдээ барьж, ажлын байр болон цагийн ажлын олдоц өмнөхтэй харьцуулбал эрс багасчээ. Цар тахлын тархалтын вирусийн анхны давлагаагаар хоёр долоо хоног хөл хорио тогтоох үед улсаас эдийн засгаа дэмжиж, иргэд болон урт хугацаагаар оршин сууж байгаа гадаад иргэдэд 100000 иений нөхөн олговор олгож байсан. Телевизээр цар тахлаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг цаг тутамд гаргаж, хөл хорио тогтоохгүйгээр хувь хүн бүр хариуцлагаа ухамсарлахыг уриалж байна.

Б.ГЭРЭЛЧИМЭГ: АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРААС ТАТВАР ТӨЛӨГЧ ИРГЭН БҮРДЭЭ МӨНГӨН ТЭТГЭМЖ ОЛГОСОН

-АНУ-ын Сиатл хотод нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр маань ресторан ажиллуулж, би цахимаар монгол эмэгтэйчүүддээ англи хэлний хичээл заадаг. Өнгөрсөн оны гуравдугаар сараас хөл хорионд орсон. Тухайн үед нэгдүгээр төрлийн хөл хорио буюу гадуур гарахыг хориглож байв. Зургаадугаар сараас хөл хориог сулруулж, гадуур явж, дэлгүүр хэсэх боломжтой болсон. Гэхдээ цаг үргэлж маск зүүж, халдвар хамгааллын дэглэмээ барих чиглэлийг өгсөн байгаа. Хүнс, бараа, номын дэлгүүр зэрэг ихэнх газар хэвийн ажиллаж байна. Цэцэрлэг 30 хувийн багтаамжтай ажиллаж байгаа бөгөөд заавал ажил хийх ёстой хүмүүсийн хүүхдийг хамруулдаг. Сургуулийн хувьд онлайн хэлбэрээр хичээл орсон хэвээр байна. Фитнесс клуб, кино театр, тоглоомын төв зэрэг үйлчилгээний төвүүд хаалттай байгаа. Өмнө нь Засгийн газраас АНУ-д амьдарч, татвар төлдөг гадаад, дотоодын иргэн бүрд 1200 долларын мөнгөн тэтгэмжийг олгож байсан. Саяхан дахин 600 доллар нэмж өглөө. Жижиг бизнес эрхэлдэг хүмүүст зээл олгохоос гадна буцалтгүй тусламж хэлбэрээр тэтгэмж олгож байна. Бизнес эрхэлдэг иргэдийнхээ ажлыг зогсоохгүй хэвийн үргэлжлүүлэхийн тулд янз бүрийн хэлбэрээр дэмжлэг үзүүлж байгаа. “COVID-19” цар тахал гарснаас хойш хүмүүсийн сэтгэлзүй тогтворгүй болж, хямрал дарамтад орж эхэлсэн. Тиймээс сэтгэлзүйн үнэ төлбөргүй зөвлөгөө үйлчилгээг онлайн, утсаар холбогдож өгч байна.

Д.АРИУНТУНГАЛАГ: ТУРКЭД БАЙГАА МОНГОЛЧУУД БИЕ БИЕДЭЭ САНХҮҮ, СЭТГЭЛЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛСЭН

-Турк улсад “COVID-19” вирус илрээд нэг жилийн хугацаа өнгөрлөө. Гурван сарын хугацаанд хатуу хөл хорио тогтоосон нь Туркэд амьдардаг монголчуудад маш хүнд туссан. Хүнс, талх, усны дэлгүүрээс бусад бүх зүйл хаалттай байсан учраас оёдлын үйлдвэрт ажилладаг монгол иргэд ажил, орлогогүй хүнд хэцүү байлаа. Хувиараа төрийн бус байгууллага, карго, оффис түрээсэлж ажилладаг монголчууд бие биедээ сэтгэлийн болон санхүүгийн тусламж үзүүлсэн. Шинжилгээнд хамрагдаж чадаагүй ч чартер нислэгээр эх орондоо очих хүмүүсийг шинжилгээ өгөх боломжоор хангаж байсан. Эмнэлэгт очвол халдвар авчих магадлал өндөртэй. Одоо бол амралтын өдрүүдэд л хөл хорио тогтоож байна. Үйлдвэрүүд ч шат дараатай ажиллаж эхэлсэн. Туркэд амьдарч байгаа ихэнх монголчууд фэйсбүүкээр лайв хийж, бараа бүтээгдэхүүний захиалгыг үндсэн үнээр нь авч, орлого олж байна.

Г.ЭНХТУЯА:ГАДААД ОЮУТНУУДЫГ ТАВАН САРЫН ХУГАЦААТАЙ ҮНЭГҮЙ БАЙРААР ХАНГАСАН

-Би Австрали улсын Сидней хотод нөхрийнхөө хамт амьдардаг. Pacific
training group college-д суралцдаг. Одоогийн байдлаар цахимаар хичээллэж байна. Олон нийтийн газраар явахдаа маск зүүж явахыг сануулж, шаардаж байгаа. Хэрвээ маск зүүгээгүй тохиолдолд 200 доллараар торгохоо анхааруулсан. Үйлчилгээний төвүүд үүдэндээ амны хаалт болон гар ариутгагч байрлуулсан байна билээ. Бүх салбарын үйлчилгээ хэвийн үргэлжилж, ажиллаж, амьдрахад хүндрэл, ямар нэгэн асуудал тулгараагүй. Засгийн газраас гаргасан бүхий л шийдвэр уялдаа холбоотой, нарийн зохион байгуулалттай байх шиг санагдлаа. Өнгөрсөн онд ажилгүй болсон, санхүүгийн бэрхшээл тулгарсан гадаадын оюутнуудыг таван сар хүртэлх хугацаанд үнэ төлбөргүй байраар хангасан.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here