Эхлэл Мэдээ Сонирхуулахад

Сонирхуулахад

73
0

Охид бүсгүйчүүддээ дараах номыг санал болгоё. Уншсаныхаа дараа сэтгэгдлээ хуваалцаарай.

“The Body Book”

“New York Times”-ын бестселлер болж байсан энэхүү номд жүжигчин Камерон Диас өөрийн бие махбодоо хайрлах ухааныг энгийн, ойлгомжтой байдлаар тайлбарлажээ. Энэхүү номоос та ямар нэгэн хоолны дэглэм, дасгал хөдөлгөөний зааварчилгаа авахгүй. Харин өөрийн бие организмыг сонсож, хайрлаж, хүндэлж сурах талаарх туршлагаасаа хуваалцан бичжээ. Мөн энэхүү номд бие организмын талаар маш сонирхолтой баримтууд багтсан нь биеийн үйл ажиллагааг илүү сайн ойлгоход туслах юм.

“Leave Your Mark”

Номын зохиолч Ализа Лихт “Donna Karan Inter­national” компанийн олон улсын харилцаа хариуцсан захирлаар ажиллаж байсан бөгөөд тэрбээр уг номоор дамжуулан өөрийн брэндийг хөгжүүлэх, олон нийтийн сүлжээг ашиглан бүтээгдэхүүнээ сурталчлах гэх мэт маш хэрэгцээтэй мэдээллийг хүргэхийг зорьжээ. Мөн энэхүү ном нь карьертаа амжилт гаргах талаар прагматик, бодит амьдрал дээр хэрэгжүүлж болох зөвлөгөөг өгснөөрөө онцлогтой.

“Pretty Happy”

Жүжигчин Кейт Хадсоны үзэл бодлыг энэхүү номоос унших боломжтой. Тэрбээр “Өөрийгөө шүүмжлэхээ боль. Бусадтай бол харьцуулах ч хэрэггүй. Өөрт байгаа бүх зүйлдээ талархаж яв. Өөртэйгөө эерэг харилцаа тогтооно гэдэг нь өөрийгөө хүндэлж, сул болон давуу талуудаа хүлээн авч, өнгөрснөө мартаж, өөртөө тайван хандахыг хэлнэ” хэмээн зөвлөжээ.

“Girl, Stop

Apologizing”

Та ажил дээрээ ямар нэгэн буруу зүйл хийгээгүй ч үргэлж хэн нэгнээс уучлалт гуйдаг байж болох юм. Тэгвэл одоо уучлалт гуйхаа зогсоо. Өөрийгөө шүүмжлэхийн оронд өөртөө итгэж, хүссэн зүйлээ хийж, амжилтад хүрэх урам зоригийг олон сая долларын үнэлгээтэй медиа компанийн захирал, бестселлер зохиолч Рэйчел Холлисын бичсэн шинэ номоос аваарай.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here