Эхлэл Мэдээ Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээний 92 хувь нь оночтой байгааг тодотгов

Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээний 92 хувь нь оночтой байгааг тодотгов

38
0

ЦУОШГ-аас гаргадаг аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээний таарц 69.7, оноч 92 хувь байсан нь өнгөрсөн он болон олон жилийн дунджаас 8-9 хувиар их байв.
Өнгөрсөн оны эхэнд аймгуудийн УЦУОШ төвд гурав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг татан авч хөрвүүлэх, бичлэг болгон боловсруулах программ хангамж тарааснаар цаг агаарын мэдээг мэдээллийн олон сувгаар түгээх боломжтой болжээ. Мөн веб-д суурилсан “Шуурхай мэдээлэл, боловсруулалтын шинэ систем”-ийн эхний хувилбарыг нэвтрүүлж, нийслэлийн хойд болон зүүн чиглэл, Хуурай мухар, Хужирбуланд цаг уурын хэмжлийн хоёр автомат станц байршуулснаар Улаанбаатар хотын цаг агаарын мэдээг дүүргээр нарийвчлан гаргах боломж бүрдсэн байна.
Өмнөговь аймгийн зарим сумын нутгаар хүчтэй шороон шуурга шуурч байна. Тус аймгийн УЦУОШТ-ийн мэдээлж байгаагаар Ноён, Даланзадгад, Булган, Цогтцэций сумын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна гэлээ. Аймгийн ихэнх нутгаар бэлчээр гарц тааруу, отор нүүдэл их байгаа учраас отор нүүдэлд яваа малчид, хол замд гарахаар төлөвлөсөн иргэд болгоомжтой байхыг анхааруулж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here