Эхлэл Гэрэл зураг Их Британийн “Dailymail” сонин монголчуудын нүүдэлчин соёлыг онцолжээ

Их Британийн “Dailymail” сонин монголчуудын нүүдэлчин соёлыг онцолжээ

257
0

Их Британийн “Dailymail” сонин энэ сарын 4-ний өдрийн дугаартаа Монголын нүүдэлчин соёл, малчин ардын амьдралыг онцолжээ. Ингэхдээ Италийн гэрэл зурагчин, өдгөө 41 настай Мишель Мартинелли Монголын тал нутгаар 2017 оны дөрөвдүгээр сард 20 хоног аялахдаа авсан гэрэл зургуудыг хавсаргасан байна.

“Dailymail” сонины нийтлэлд “Монголд олон мянган нүүдэлчин өвөлдөө -40 хэм хүрч хүйтэрдэг тал нутагт мал сүргээ маллаж, цагаан идээ, махыг гол төлөв хүнсэндээ хэрэглэн, гэр хэмээх зөөврийн сууцанд амьдардаг. Газар тариалан хөгжөөгүйгээс гадна дэлгүүр хоршооноос алслагдмал амьдардаг тул хүнсний ногоог хоол хүнсэндээ нэг их хэрэглэдэггүй.Тал нутагтаа олон мянган жилийн турш амьдарсаар ирсэн эдгээр хүмүүс бол нүүдэлчдийн соёлыг өнөөг хүртэл тээж буй цөөн хүмүүсийн нэг юм. Нүүдэлчдийн амьдралд нүүж суухад хялбар дугуй гэр нь ихээхэн ач холбогдолтой.

Монголын нүүдэлчид мал сүргээ хамгийн сайн ургамал ногоогоор идээшлүүлэхийн тулд энэхүү сууцаа жилд 2-4 удаа зөөж нүүдэллэдэг. Жилийн 2-4 дүгээр сард нүүдэлчид цельсийн -40 хэмийн хүйтэнд Монголын баруун нутгийн Алтайн уулсыг дамнан 160 гаруй километрийг өлхөн туулдаг. Түүнчлэн морь бол Монголын нүүдэлчин хэв маягийн амин чухал хэсэг бөгөөд нүүдэлчдийн олонх нь өөрсдийгөө Азийг мориор туулан өөрсдийн эзэнт гүрнийг байгуулсан Чингис хааны үр удам гэж үздэг. Хүүхдүүд нь гэрээсээ хол байх сургуульд сурах бөгөөд хичээлийн жил дуусах үед гэртээ эргэн ирдэг. Монгол хүүхдүүдийн олонх нь боловсрол эзэмшиж, ажил хийхээр тал нутгаа орхин нийслэл хотыг зорих болжээ” хэмээн онцолсон байна.

0ed28f8b376cf6f8c6e4514937ad919e
6b2415b9a12d3a6530741425b7813e19
8bf406129cf290b0b89f99629a132810
9e5c23ce49fe76e793782108e3330d93
31d320fdaa55c8981531a22725af5b22
33a7fd96c8d8be8b55beb067b052f33b
60221a2887bc1
3454819c9846129347ad39bb966aa62f
a4f3e1a8e890a61a4c7bee9e13b9da81
aca2d6eb45af4fb3efd0752d7258cf08
b44e9bed1314155e292f152965e4adae
c45b10de5fb964e6d2d36c34a1b6f1fb
cd783ad09a5163d7f96f45fe14b7bab2
ddf40e0bb23a7bc2377df53ce00db9b3
de0baff034f277a097c9260a5a9349d7
df16a8a68ad2d812e71d83965c753afa
e78e14baa75149831597cecac402a6a4
f6e23b203708816fc4e116ed5727fe38
f937863552c7918c3ce3f236bc29c51a
fa06ea34589fa86c7db5bd8b92b93257

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here