Эхлэл Сурвалжилга Иргэд вакцинжуулалтад идэвхтэй хамрагдаж байна

Иргэд вакцинжуулалтад идэвхтэй хамрагдаж байна

287
0

Г.НЯМСҮРЭН

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 19-ний байдлаар дархлаажуулалтын 43 цэгт 104 багийн 730 эмч, ажилтан ажиллаж байна. Өмнөговь аймагт вакцинжуулалт эхэлж, тус аймгийн есөн суманд өчигдөр 723, нийт 1200 орчим хүнийг вакцинжуулсан байна. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт 189 мянга гаруй хүнийг дархлаажуулжээ. Улаанбаатар хотод тавдугаар сард, долоодугаар сар гэхэд орон нутагт дархлаажуулалтын аянг дуусгах төлөвлөгөөтэйажиллаж байна.

Бид Баянгол дүүргийн 22 дугаар сургууль дээр вакцинжуулалтын үйл ажиллагааг хэрхэн явуулж буйг сурвалжилсан юм. 22 дугаар сургууль дээр вакцинжуулалтын байнгын цэг ажиллаж буй бөгөөд өдөрт 700-800 хүнийг вакцинд хамруулж байгаа аж. Баянгол дүүргийн хэмжээнд вакцинжуулалт хийх байнгын долоон цэг ажиллаж байна. Өглөө эртлэн ирэхэд тус цэгийн гадна дугаарлаж зогссон хүн цөөхөн харагдана. Тус сургуулийн спорт заалыг иргэдийг хүлээн авах эхний байраар сонгожээ. Тэнд 1.5 метрийн зайтай сандлуудыг байршуулжээ. Хамгаалалтын хувцастай 2-3 хүн спорт заалны хаалганд ирэх иргэдийг тосож нэг удаагийн малгай, бээлий, улавч өгч хоорондын зайгаа баримтлан амны хаалтаа зүүж суухыг анхааруулна. Ингээд спорт заалнаас хоёр эгнээгээр нь ээлж дараалан вакцинжуулалт болж буй байр руу оруулна. Иймээс бөөгнөрөл үүсэж, иргэд бухимдах зүйлгүйбайв.

Вакцинжуулалт болох сургуулийн төв байранд хамгийн түрүүнд иргэдийн даралтыг үзэх аж. Ингээд даралт хэвийн бол эмчийн үзлэгт орж, асуумжид хариулж вакцин хийх өрөөнд оруулна. Харин даралт нь хэт өндөр хэвийн бус байвал эмчийн заавраар даралтны эм ууж, тусгайсандалд сууж байгаад даралтаа буухаар эмчийн үзлэгт орж, вакцин тариулах эсэхээ шийдэж байлаа. Иргэдийн хувьд вакцинд хамрагдахаар ирэхдээ айж сандралгүй өглөөний хоол цайгаа ууж, сэтгэл санаагаа бэлтгэж ирэх хэрэгтэйг эмч сувилагчид зөвлөж байлаа. Айж сандарч, даралт ихсэх нь зөвхөн ахмад настнуудын хувьд ч биш залуус ч айж тэвдэн сандарснаас болж, даралт нь ихсэх тохиолдол цөөнгүй буйг эмч сувилагчид онцолж байсан юм. Даралт нь хэвийн иргэдийн хувьд эмчийн үзлэгт орж, тодорхой хэдэн асуумжид хариулсны дараа вакцин тарих өрөөнд орох аж. Тодруулбал, ойрын хугацаанд жирэмслэх төлөвлөгөөтэйэсэх, халуурч бүлээрсэн, коронавирусийн халдварын шинжилгээнд хамрагдсан уу, нэг сарын дотор өөр төрлийн вакцинд хамрагдсан уу гэх зэргээр асууж тодруулж байсан юм. Вакцины өрөөнд хоёр сувилагч тухайн иргэнийрегистрийн дугаар, утасны дугаар зэргийг бүртгэнэ. Үүний дараа вакцинаа хийлгэх аж. Вакцин хийлгэхдээ хагас ханцуйтай юм уу гарын булчинг амархан гаргах боломж бүхийхувцастай ирэх хэрэгтэй юм байна.

Бидний очсон тус цэгт хүн хоорондын зайг маш сайн баримталж өрөөнүүдийг зохион байгуулжээ. Тодруулбал, даралт үзэх өрөөнд гурван хүн суух бөгөөд зургаан ширээг зайтай байршуулжээ. Үүний дараа эмчийн үзлэг хийх өрөөнд дөрвөн хүн ажиллах бөгөөд мөн л хүн хоорондын зайг баримтлан ширээ сандлыг байршуулсан байна. Харин вакцин хийх өрөөнд бүртгэлийн хоёр ажилтан, хоёр эмч вакцин тарих аж. Түүнээс гадна вакцин хийлгэснийдараах ажиглалтын хоёр өрөөг бэлтгэн гаргажээ. Тус өрөөнд иргэдийг 15 минут биеэ ажиглаж амарч суухыг зөвлөн, бүлээн ус, цайуух боломжоор хангаж, нэг удаагийн аяга, дүрдэг цай тавьсан байв. Харин иргэдийн хувьд найз нөхөд, ажлын газрынхантайгаа яваа тохиолдолд хоорондын зайгаа баримтлахгүй зэрэгцэж суух зэрэг хэнэггүй байдлыг үзүүлж байв. Энэ бүрд эмч сувилагч нь орж ирэн амны хаалтаа зүүж, зайтай суухыг анхааруулна. Вакцины ажиглалтын өрөөнийсамбарт “Вакцин хийлгэснээс хойш эхний нэг өдөр кофе ууж болохгүй, гурав хоног халуун ногоотой хоол, хийжүүлсэн ундаа, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх” гэсэн санамж наажээ. Их ажлын дундуур яриа өгөөд суух зав гаргах тун ч хэцүү учраас нэлээд хүлээснийэцэст иргэдээс асуумж авч буй Баянгол дүүргийн XII хорооны “Бичил манал” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Ц.Нямгэрэлийн сэтгэгдлийг хуваалцсан юм. Тэрбээр “Иргэд коронавирусийн дархлаажуулалтад идэвхтэйхамрагдаж байна. 22 дугаар сургуулийн цэгийн хувьд өдөрт 700-800 орчим иргэнийг дархлаажуулж байна. Вакцин тариулсан иргэдийн хувьд дараах хариу урвал харьцангуй бага гарч байгаа. Иргэд дархлаажуулалтад хамрагдахаар ирэхдээ хоол цайгаа ууж, айж сандрахгүй байх хэрэгтэй. Харин вакцин хийлгэснийхээ дараа халуурч, үе мөч, булчин өвдөх шинж тэмдэг илэрвэл өвчин намдаах эм бэлдмэл хэрэглэж болох юм. Тэр дундаа бид парацетамол хэрэглэхийг иргэддээ зөвлөж байна. Товлолт вакцинтай адил гурав хоног ус хүргэж, даарч хөрч, тарьсан газрыг маажиж оролдож болохгүй гэсэн зөвлөмжийг өгч байгаа. Жирэмсэн эхчүүдэд вакцин хийхгүй. Харин хөхүүл эхчүүд буюу нярайн 45 хоног өнгөрсөн бол ээжүүд өөрийн хүсэлтээр дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүд I, II тунгаа хийлгэснээс хойш гурван сарын дараа жирэмсэлж болно гэж зөвлөж байгаа” гэв.

Л.НАНДИН-ЭРДЭНЭ: ВАКЦИН ХИЙЛГЭСЭН ГЭЭД МАСКГҮЙ ЯВНА ГЭСЭН ҮГ БИШ

Вакцинжуулалтын цэгийн үйл ажиллагаатай танилцсаны дараа бид Баянгол дүүргийн XXII хороо, “Сайн чагнуур” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Л.НАНДИН-ЭРДЭНЭЭС вакцинтай холбоотой зарим зүйлийг тодрууллаа.

-Танай хороонд коронавирусийн вакцинжуулалтад хамрагдах зорилтот бүлгийн хэчнээн иргэн байгаа вэ. Үүнээс одоогийн байдлаар хэд нь вакцин хийлгээд байна вэ?

-Манай хороонд “COVID 19”-ийн вакцинд хамрагдах зорилтот бүлгийн 600 иргэн байна. Одоогийн байдлаар эдгээр иргэд маань вакциндаа хамрагдаагүйбайгаа. Эхлээд эмнэлэг, цагдаа, онцгой цэргийн ажилчид, багш, худалдааны байгуулгынхан вакциндаа бүрэн хамрагдсаны дараа зорилтот бүлгийн иргэдээ вакцинд хамруулах болно.

-Иргэд вакцин хийлгэхээс өмнө болон дараа нь юунд анхаарах ёстой вэ?

-Вакцин хийлгэхийн өмнөх өдөр сайтар унтаж амарсан байх, өлсөж цангасан үедээ бүү хийлгээрэй. Хэрэв тэгвэл дотор муухайрах, толгой эргэх, салгалах, нүд бүрэлзэх зэрэг сөрөг хариу урвал илрэх магадлалтай. Мөн вакцин хийлгэхээс 24 цагийн өмнө согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хоёр цагийн өмнө биеийн хүчний ажил хийх, халуун шүршүүрт орохоос татгалзах хэрэгтэй. Эдгээр нь хүнийхаршлын урвалыг түргэсдэг. Дулаан хувцаслах, эмчийн үзлэгт орох, вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтад байх, вакцины талаар тодорхой мэдээлэлтэй, сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй, богино ханцуйтай подволк цамц өмссөн байх, халдвар хамгаалалын дэглэмийг сахих хэрэгтэй.

-Вакцин хийлгэсэн хүмүүст ямар шинж тэмдэг илэрч болох вэ?

-Вакцин хийлгэсэн хэсэгт эмзэглэх, улайх, загатнах, бие сульдах, ядрах, халуурах, толгойөвдөх, дотор муухайрах, хоолны дуршил буурах, хэвлийгээр өвдөх, тунгалгийн булчирхай томрох, үе мөч эсвэл булчингаар өвдөх зэрэг хариу урвал 24-72 цагийн хугацаатай илэрч болно.

-Ямар шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад яаралтай хандах шаардлагатай вэ?

-Вакцин хийлгэснийдараа хэсэг газрын хариу урвалууд 72 цагаас илүү хугацаанд үргэлжилбэл харьяа өрхийн эрүүл мэндийн төв, эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах хэрэгтэй.

-Ямар заалттай хүмүүс вакцин хийлгэхгүй вэ?

-Өөр өөр бүлгийн эмэнд харшилтай, эм тарианы харшлаас болон вакцин хийлгээд өмнө нь анафилаксид орж байсан мөн жирэмсэн, уналт таталт өгдөг, хорт хавдартай иргэд эсрэг заалттай учир вакцин хийхээс татгалзаж байна.

-Вакцин хийлгэж буй, ямар нэгэн эмчилгээнд хамрагдаж байгаа хүмүүс коронавирусийн эсрэг вакцин хийлгэж болох уу. Жишээлбэл, элэгний B C вирусийн эсрэг вакцин гэх мэт?

-Элэгний В,С вирусийн эсрэг вакцины эхний болон хоёр дахь тунг тариулаад 30 хоног болсон тохиолдолд л “COVID-19”-ийн вакциныг хийлгэж болно. Мөн вакцины хоёр тунгаа хийлгэснээс хойш 30 хоногийн дараа элэгний В, С вирусийн вакциндаа дахин хамрагдаж болно.

-Коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгэсэн хүмүүс халдвар авахгүй мэт ойлголттой байх шиг байна. Вакцин хийлгэсний дараа хэдий хугацаанд дархлаа тогтох вэ?

-Коронавирусийн эсрэг вакцины эхний нэг тун хийлгээд бүрэн дархлаатай болно гэсэн үг биш. Одоо хийж буй БНХАУ-ын вакцины эхний тунг хийлгэснээс 28 хоногийн дараа хоёр дахь тунг хийлгэнэ. Хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш гурван долоо хоногийн дараа буюу эхний тунг хийлгэснээс 49 хоногийн дараа дархлаа бүрэн тогтоно.

-Вакцин хийлгэсэн ч гэсэн халдвар авах магадлалтай юу?

-Вакцины бүтэн хоёр тунгаа хийлгээд 21 хоногийн дараа хүнийбиед бүрэн дархлаа тогтоно. Вакцин хийлгэсэн гээд маскгүй явна гэсэн үг биш. Ямагт халдвар хамгааллаа сахиж байх хэрэгтэй. Вакцин хийлгэсэн ч тус халдвараар өвчилсөн тохиолдол байна. Тиймээс вакцин хийлгэсэн ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих хэрэгтэй

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here