Эхлэл Хэрэглээ Д.Сүхбат: Энэ бол хэзээ ч алдагдалд орохгүй байхаар бүтээгдсэн цор ганц бизнес

Д.Сүхбат: Энэ бол хэзээ ч алдагдалд орохгүй байхаар бүтээгдсэн цор ганц бизнес

225
0

Д.МӨНХЖАРГАЛ

Дэлхийд алдартай Солонгосын гоо сайхан, эрүүл мэнд, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний томоохон брэнд “Атоми” компани Монголын зах зээлд орж ирэхээр бэлтгэл ажилдаа аль хэдийнэ оржээ. Энэ талаар “Атоми Улаанбаатар империал” төвийн менежер Д.СҮХБАТТАЙ ярилцлаа.

-Солонгосын гоо сайхан, эрүүл мэнд, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний лидер “Атоми” компанийг монголчуудын цөөнгүй хэсэг нь мэддэг юм билээ. Та бүхэн Улаанбаатар хотод энэ компанийн нэгэн төвийг нээн ажиллуулж байгаа юм байна. Энэ талаар манай уншигчдад танилцуулна уу?

-“Атоми” компани бол 2009 онд байгуулагдсан Солонгосын шууд борлуулалтын компани бөгөөд одоогоор дэлхийн 18 улсад үйл ажиллагаа эрхэлж, 40 гаруй улс орны зах зээлд орох бэлтгэл хийж, цаашдаа дэлхийн 100 гаруй оронд орох хараатай ажиллаж байна. Энэ 40 гаруй орны тоонд манай Монгол Улс орсон байгаа. Манай төв өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлчээс үйл ажиллагаагаа эхэлж, гишүүний бүртгэл, бизнес сургалт, бараа бүтээгдэхүүний сурталчилгаа явуулж байна.

Япон, Солонгос болон дэлхийн бусад улс оронд Атоми бизнесийг хийгч манай багийн гишүүд хамтран Улаанбаатар хотод энэ төвийг нээн одоогоор миний бие удирдан ажиллаж байна. Манай маш хүчирхэг том баг Япон улсад үйл ажиллагаагаа явуулж байна. Төвийнхөө нэрийг “Атоми Улаанбаатар империал” гэж нэрлэсэн нь бас учиртай. Яагаад гэвэл, империал гэдэг нь Атомийн бизнесийн хамгийн өндөр цол зэрэг юм. Манай төвийн бүх гишүүн энэ цолыг авахыг бэлгэдэн ийм нэр өгсөн.

-”Атоми” компанийн борлуулалтын ажил болон зохион байгуулалт нь их өвөрмөц санагдсан. Энэ тухайд та тодорхой тайлбарлаж өгнө үү?

-”Атоми” нь өөрөө үйлдвэрлэгч компани биш, түгээлтийн платформ бизнес юм. Түүний цаана Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын шууд хөрөнгө оруулалт, дэмжлэг бүхий Солонгосын Цөмийн эрчим хүчний судалгааны хүрээлэн гэж төрийн өмчийн томоохон байгууллага байдаг. Америкийнхаар бол НАСА гэж ойлгож болно. Эндээс “Атоми” компанийн бүх бараа бүтээгдэхүүний технологи боловсрогдож гардаг бөгөөд тэр технологиор “Колмар” компани эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Тус компани нь 100 жилийн түүхтэй, дэлхий дахинаа есөн салбар бүхий томоохон аж ахуйн нэгж юм. Түүний чанарын өндөр шаардлага хангасан бүх төрлийн бүтээгдэхүүнийг “Атоми” дэлхийн өнцөг булан бүрд түгээж байна. “Атоми” компанийн үйл ажиллагааны зарчим, борлуулалт нь “Хамгийн чанартай барааг хамгийн бага үнээр хэрэглэгчдэд хүргэнэ“ гэсэн уриатай явагддаг. Бас нэг том зорилго нь дэлхийн нийт хүн амын 90 хувийг өөрийн брэндийн хэрэглэгч болгох явдал. Үүнд бидний өдөр тутмын хэрэглээний оо сойз, савангаас эхлээд гоо сайхны бүх төрлийн бараа, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, гутал хувцас гээд хүнд хэрэгтэй 420 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн байдаг. Хамгийн гол нь бараа чанартай байх, худалдан авагчийн орлогод нийцсэн, хэрэгцээг бүрэн хангасан байх нь л гол шалгуур шүү дээ.

-Хэрэглэгч нь зөвхөн худалдан авагч төдийгүй эндээс ашиг орлого олох боломж бас байна гэж та хэлсэн. Үүнийг дэлгэрүүлж тайлбарлана уу?

-Юуны өмнө “Атоми” компани хэрэглэгчдэд хамгийн өндөр технологийн маш чанартай бараа бүтээгдэхүүн нийлүүлэхийг гол зорилгоо болгож, ямагт үүндээ тэмүүлж, чанарын сайжруулалтыг байнга хийж явдаг. Гэхдээ ямар ч тохиолдолд үнийг нэг түвшинд барьж байдаг. “Атоми” компанийн борлуулалтын сүлжээ нь тухайн хүн хэрэглэгч байж бизнес хийж байгаа тохиолдолд хэзээ ч алдагдалд орохгүй байхаар боловсруулагдсан хамгийн боловсронгуй маркетингтайгаар хийгдсэн байгаа юм. Миний уулзсан ихэнх хүн бусад сүлжээний бизнесийг 5-10 жил хийсэн гэдэг ч мөнгөтэй болж чадаагүй тохиолдол ихэнх нь байдаг. Энэ нь тухайн хүний ажиллах чадвараас хамаарах ч бас тухайн бизнесийн маркетингийн хөтөлбөр дор буй хүмүүстээ ээлтэй байдаггүйтэй холбоотой. Харин “Атоми” компани тэс өөр гэдгийг та мэдэх болно.

-“Атоми” компанийн хувьд манай улсад салбараа байгуулахын тулд тодорхой шалгуур, шаардлага тавих байх л даа. Бүртгэлийн шат, бэлтгэл ажил хэдийд хангагдаж, бизнес бодитоор эхлэх цаг хугацаа гэж байх уу?

-Мэдээж шалгуур бий. Тухайн зах зээлд жилийн борлуулалт ямар байх, нийт массын тодорхой хувь нь бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа эсэх, улмаар өсөн нэмэгдэх боломж бололцоо хэр байна гэдгийг судалж тооцох нь гарцаагүй. Түүнчлэн аливаа улс оронд зах зээлтэй болох, хэрэглэгчдийн итгэлийг хүлээх, бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх, компаниа бүртгүүлэх гэх мэт тухайн улс орны хууль ёсонд бүрэн нийцүүлж ажиллах ёстой.

Хэдийгээр бид цөөхөн хүн амтай, зах зээл багатай боловч, ямартай ч дэлхийн хэмжээний том компани манай улсыг сонирхон бүтээгдэхүүнээ оруулахаар монголчуудыг маань бүртгэж, бараа бүтээгдэхүүнээ сурталчлан явж байна гэдэг нь том алхам гэж ойлгох хэрэгтэй. Мөн шударга байдал, зөв ажиллагаа, зохион байгуулалтыг “Атоми” хамгийн үнэт зүйл гэж үздэг. Хүнийг дээдлэх, тэдэнд алсын харааг бий болгох, итгэл даах чадварыг төлөвшүүлэх, нийгэмд үйлчлэх, том үйлсийг ивээн тэтгэх нь “Атоми”-ийн бас нэгэн туйлын зорилго болдог юм.

-Танай төвийн хананд байрлуулсан тавцан дээр “Атоми”-ийн төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнийг тавьсан байна л даа. Эдгээрийг захиалаад ч юм уу, шууд худалдан авалт хийх боломжтой юу?

-Манай төв одоохондоо хүмүүст “Атоми” компанийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, сонирхсон иргэдийг бүртгэх, маркетингийн тайлбаруудыг хийж байна. Түүний зэрэгцээ гишүүд төвөөр дамжуулан өөрийн бараа бүтээгдэхүүнүүдийг сонирхсон хүмүүст борлуулахад нь зуучлан тусалж байна. Мөн хэрэглэгч болчихсон хүн энд байгаа бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах, биднээр дамжуулаад ч юм уу, өөрөө захиалаад авчруулах боломж нь нээлттэй байгаа.

-Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш “Атоми”-ийг сонирхох иргэдийн хөл хөдөлгөөн хэр байна вэ. Манайхан ч нэг үеийг бодвол цалин хөлс, худалдан авах чадвар харьцангуй дээшилсэн шиг санагддаг юм?

-Өнгөрсөн оны аравдугаар сараас төвөө нээж, олон нийтэд танилцуулаад явж байтал “COVID-19”-ийн халдвар дотооддоо алдагдсанаас хойш хэд хэдэн удаа хөл хорионд орсон. Энэ байдал гурвантаа давтагдсан ч бид зүгээр суусангүй. Онлайнаар танилцуулга хийж, сургалт явуулж, хэрэглэгчдийнхээ тоог нэмээд л байж байна. Манай бүртгэлд хамрагдсан бол Солонгосын сайт руу ороод хүссэн бараа бүтээгдэхүүнээ захиалах үүд хаалга нээгдэж байна гэсэн үг. Улмаар түүнийгээ тээвэрлэлтийн компаниар ч юм уу таньдаг, мэддэг хүнээр авчруулж болох юм. Манай төвд бүртгүүлснээр тухайн бараа бүтээгдэхүүнийг Солонгост зардаг үнээр нь авах, энэ бизнест суралцах, амжилтад хүрэхэд хамтран багаар ажиллах тодорхой нөхцөлүүд бүрдэнэ гэж ойлгож болно.

-Танай төвд бүртгүүлэхийн тулд ямар нэг төлбөр, хураамж байдаг уу. Бусад энэ төрлийн компаниас ямар ялгаатай вэ?

-Ямар нэгэн төлбөр хураамж, бараа заавал зарах ёстой гэх дарамт байхгүй. Атоми бизнес бол хэрэглэгч үүсгэдэг бизнес. Энэ бол би өөрөө “Атоми” компанийн хэрэглэгч болно, миний дор буй хүмүүс бүгд бараа бүтээгдэхүүний хэрэглэгч гэсэн үг. “Атоми” компани үйлдвэрлэгч компани биш гэдгийг би дээр хэлсэн. Би нэгэнт хэрэглэгч учраас сард хэдэн бараа авах, хэзээ авах нь тухай хүний эрх байдаг.

Бусад шууд борлуулалтын маркетингтэй компани бүгд үйлдвэрлэгч байдаг учраас үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ хадгалах, ихээр үйлдвэрлээд яаралтай борлуулах гээд олон асуудалтай тулгардаг учраас элсүүлсэн хүн болгон нь “худалдагч” болж хувирдаг. Сард тэдэн оноо цуглуулах хэрэгтэй, тэдэн төгрөгийн бараа зарах ёстой гэсэн маш олон дарамт шахалтыг тухайн хүний нуруун дээр тавьдаг. Ойр дотнынхон, танил талаа ятгаж сэнхрүүлэх, арга ядахад өөрийн мөнгөөр борлогдохгүй бараа “дарж”, үүнээс улбаалан санхүүгийн эрсдэлд орох сөрөг үзэгдэл үүсдэг. Харин “Атоми” компанид ийм дарамттай зүйл огтхон ч байхгүй.

-Цаашдаа “Атоми” компанийн ирээдүйн хэтийн төлөв ямар байна вэ. Та үүнд итгэл үнэмшилтэй байх ямар шалтгаан байгааг бидэнтэй хуваалцана уу?

-“Атоми” нь ойрын ирээдүйд дэлхийн хамгийн том түгээлтийн платформ компани болох нь ямар ч эргэлзээгүй. Учир нь, хүн бүхэн хамгийн сайн чанарын барааг бага үнээр авахыг хүсдэг. Бүх бараа бүтээгдэхүүндээ энэ шаардлагыг тавьдаг. Шагнал урамшуулал орлогын хамгийн өгөөмөр бодлоготой, хийсэн хүн бүр мөнгөтэй болох маркетингтай. Одоогоор “Атоми” онлайн дэлгүүрээс гадна Солонгост “Аtоmy Aza Mall” хэмээх сайтнаас хүнсний болон цахилгаан бараа, хувцас авах бүрд хувь хүний PV гэсэн оноо нэмэгддэг. Цаашлаад удахгүй “Brand mall” зах зээлд орж дэлхийн алдартай брэнд бүтээгдэхүүнийг авах тохиолдолд мөнгө орж ирэх систем бүрдэнэ. Улмаар зочид буудал, аялал, даатгалын системүүдтэй хамтарч ажиллах боломжтой гэсэн төлөвлөгөө ч яригдаж байгаа.

-Энэ бүхнийг удирдаж чиглүүлдэг номлол ч гэх үү, маркетинг байгаа л байх даа?

-“Атоми”-гийн маркетинг маш энгийн, энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол манай төв дээр ирж сургалтад сууж болно. “Атоми” компанийн ерөнхий захирал Пак Хан Гил гэдэг хүн экстендэнт реалити гэх технологийг нэвтрүүлж, энэ бизнест хамрагдсан хүн бүрийг хамгийн дээд хэмжээний амжилтад хүрэх хүртэл нь хувьчлан заавар зөвлөгөө өгч, зааж чиглүүлэх интернэт программ боловсруулж байгаа.

Сонирхуулж хэлэхэд, Туркийн Арарат уулан дээр байх Нуогийн завийг шинжлэн судлах, энэ аварга том бүтээлийг дэлхий дахинд таниулах томоохон төслийг “Атоми” санхүүжүүлж байна. Энэ нь дэлхий ертөнцийн бизнесийн түүхэнд том үйл явдал төдийгүй дэлхийн нийт хүн амын 90 хувийг хэрэглэгчээ болгох “Атоми”-ийн төлөвлөгөө хэрэгжихэд чухал алхам болох юм. Нөгөө талаар сүлжээний төрлийн бизнесийн дэлхий дахинд алдагдсан нэр хүндийг бид бүрэн эргүүлж, шинэ шатанд гаргана гэсэн “Атоми” компанийн нэг чухал зорилт байдаг юм. Би хувьдаа дэлхийг ядуурлаас гаргахад үнэтэй том хувь нэмэр оруулна гэж бат итгэдэг. Тийм ч учраас өөрийн зорилгоо биелүүлэхийн тулд маркетингийн маш чухал онол сургаалыг боловсруулан ажиллаж байна. Иймэрхүү хөтөлбөр төслүүдийн үйл ажиллагааны үр дүнд “Атоми” компанийг мэдэхгүй нэг ч хүн үлдэхгүй болов уу гэж боддог.

Ер нь өнгөрсөн зууны 50-аад оны сүүлээс сүлжээний бизнес эхэлж, 80-90-ээд оны үед маш олон онол, үзэл баримтлалтай ном хэвлэгдсэн байдаг. Эдгээр нь энэ бизнесийн тухай бүх зүйлийг багтаасан гэж үзэж байсан учраас сүүлийн 30 жилд энэ төрлийн ном бараг бичигдээгүй. Харин хэдхэн жилийн өмнө “Атоми”-ийн ерөнхий захирал Пак Хан Гил сүлжээний бизнесийн цоо шинэ онол, платформыг гаргаж ирсэн нь эдийн засаг, санхүүгийн дээд боловсролын сургалтад ашиглагдаж, одоо дэлхий дахинд цоо шинэ концепц болж чадсан. Энэ нь хүн бүхэнд ашигтай, орлогын эх үүсвэр болох давуу талтайгаас гадна дээрх бизнест хэдийд ч хэн ч орсон бүтэлгүйтэх эрсдэлгүй бүтэц, зохион байгуулалттайгаараа давуу талтай юм.

-“Атоми” бизнесийн өөр давуу тал юу вэ?

-Гол ашигтай тал бол нэгдүгээрт, та хамгийн чанартай бараа бүтээгдэхүүнийг хамгийн бага үнээр авах болно. Хоёрдугаарт, хэзээ ч бүтэлгүйтэх боломжгүй хөтөлбөр бүхий бизнесийг хийж санхүүгийн хамгийн өндөр амжилтад баттай хүрэх болно. Ямар ч сүлжээний бизнест байдаггүй шагнал урамшууллын хөтөлбөртэй, бизнесээ үр хүүхдүүддээ өвлүүлж болно. Шагналд сая доллар бэлнээр авах болон сарын 2000-50000 долларын орлоготой болох боломжтой.

-Энэ бизнес Монголд арай орж ирээгүй байгаа гэсэн, тэгэхээр бид одоо юу хийх ёстой вэ?

-Одоогоор энэ бизнес Монголд албан ёсоор орж ирээгүй байна. Бүх ажил бэлтгэл шатандаа явж байгаа. Монголчууд хэрэглэгч статустай бүртгүүлээд бараа бүтээгдэхүүнийг нь хэрэглэн үнэхээр сайн гэдгийг нь мэдэх хэрэгтэй. Мөн өөрийн багийг бүрдүүлж явах юм бол компани албан ёсоор орж ирэх тэр үед тухайн хүнд хамгийн ашигтай байх болно. Хэрэв орж ирсэн үед нь бүртгүүлнэ гэвэл маш их цаг алдах учраас одоо бүртгүүлж байвал уг хүндээ ашигтай.

-“Атоми”-ийг сонирхсон хүн та бүхэнтэй хэрхэн яаж холбогдох вэ?

-Манай “Атоми Улаанбаатар империал” төв нь хуучнаар ХХААХҮЯ-ны өөдөөс харсан “Орчлон комплекс”-ийн гурван давхарт байрлаж байна. Одоо “Атоми”-ийг тодорхой хүмүүс мэддэг болж байна. Тиймээс амжилтын төлөө хамтдаа явах хүсэлтэй хүн бүрийг бид урьж байна. Манай төвд бүртгэл, сургалт болон бараа бүтээгдэхүүний танилцуулга байнга явагдаж байгаа бөгөөд та бүхэнтэй нэгэн баг болон хамтран ажиллахад таатай байх болно. Бидний тухай мэдээллийг “Атоми Улаанбаатар империал төв” гэсэн фэйсбүүк хуудас, групп Youtube сувгуудаас авч болно.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here