Эхлэл Мэдээ Австрали эр 4000 гаруй км замыг скейтбордоор туулжээ

Австрали эр 4000 гаруй км замыг скейтбордоор туулжээ

62
0

Том Друри нэртэй австрали эр Зүүн Австралийн эргээр сүүлийн хэдэн сарын турш скейтбордоор аялж, 4000 гаруй км замыг туулжээ. 28 настай Том үүргэвчнээс өөр зүйлгүйгээр аяллаа эхэлсэн байна. Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сараас аяллаа эхлүүлсэн бөгөөд энгийн скейтбордоор энэхүү аяллыг хийсэн нь олны анхаарлыг татаж байгаа юм. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хөл хорионы үеэр ийнхүү аялсан нь олон сая хүнд итгэл найдвар төрүүлж, сэтгэлийн дэм өгсөн байна. Друри Өмнөд Австралийн Брокен Хиллээс гаралтай бөгөөд алмаазны уурхайд 1400 м-ийн гүнд өрөмдлөгийн ажил эрхэлдэг. Аяллын эхэн үед гэр бүлийн гишүүд нь дэмжихгүй, утгагүй аялал хэмээн үзэж байсан ч аялал цаашид үргэлжлэх тусам түүнийг ойлгон, аажмаар дэмжиж эхэлсэн аж. Друри өдрийн гэрэлтэйд 12 цагийн турш аялж, Өмнөд Австралийн Мелбурн хотоос зүүн хойд Кэйрн хотод хүрчээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here