Эхлэл Мэдээ Иргэдийг аймгийн онцгой комиссын шийдвэр, PCR шинжилгээгээр нэвтрүүлнэ

Иргэдийг аймгийн онцгой комиссын шийдвэр, PCR шинжилгээгээр нэвтрүүлнэ

27
0

Улаанбаатар хотоос орон нутагт зорчих зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан /эрүүл мэнд, буяны ажил/-тай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр /хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай/-ийг тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, PCR шинжилгээний хариуг үндэслэн товчоодоор нэвтрүүлнэ. Иймд орон нутаг руу дээрх шалтгаанаар зорчих иргэд тухайн аймгийнхаа Онцгой комиссоос зөвшөөрөл авах юм.

Иргэд шаардлагатай мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй ажиллаж буй нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаараас авах боломжтой.

Энэ сарын 14-нд тус дугаарт иргэдээс нийт 434 дуудлага ирсэн бол “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 19 иргэн хандсанаас долоон иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 12 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгсөн байна. Иргэдээс ирүүлсэн дуудлагын 217 буюу 50 хувийг нийслэлийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн талаарх, 57 буюу 13.1 хувийг орон нутаг хэрхэн явах тухай тодруулга авах хүсэлт эзэлж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here