Эхлэл Мэдээ Явган зорчигчдын хөдөлгөөнийг ч хязгаарлаж эхэллээ

Явган зорчигчдын хөдөлгөөнийг ч хязгаарлаж эхэллээ

29
0

Д.МӨНХ

Хатуу хөл хорионы дэглэмийг өчигдрөөс чангаруулж, авто зам, явган зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлаж эхэллээ. Тодруулбал, иргэд гэрийнхээ ойролцоо салхилж болно гэдгийг албаны хүмүүс өмнө нь мэдээлсэн ч тодорхой цагийн хуваарьт шилжүүлжээ. Цагдаагийн алба хаагчид орц, гудамжны ойролцоо хяналт тавьж, өглөөний 08:00 цагаас явган зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлаж байна. Харин иргэд өглөө 06:00-08:00, үдээс хойш 16:00-18:00 цагийн хооронд гэрийнхээ ойролцоо гурваас илүү хүний бөөгнөрөл үүсгэхгүй салхилах юм. Мөн 19:00 цагаас хойш хөдөлгөөнийг хязгаарлана гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Хөл хорионы үед үйл ажиллагааг нь хориглоогүй 15 салбарын алба хаагчид хувийн тээврийн хэрэгслээр улсын дугаарын тэгш, сондгой тоогоор хөдөлгөөнд оролцож байгааг шалгах хяналтыг чангаруулж эхэлжээ. Нийслэлийн хэмжээнд хатуу хөл хорионы өдрүүдэд гудамж, замын хөдөлгөөн 60-70 хувиар буурсан байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here