Эхлэл Мэдээ PCR шинжилгээний лабораториудын ачаалал нэмэгдсэн байна

PCR шинжилгээний лабораториудын ачаалал нэмэгдсэн байна

146
0

Д.МӨНХ

Эмнэлгээр үйлчлүүлэх, хэвтэн эмчлүүлэх, хөдөө орон нутаг руу зорчих, буяны ажилд оролцох мэтчилэн алхам тутамд PCR шинжилгээ шаардаж байна. Өмнө нь шинжилгээ авах цэгүүдээр иргэд урьдчилан цаг авч үйлчлүүлдэг байсан бол өнөөдрийн байдлаар урт дараалалд зогсохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсчээ. ХӨСҮТ-ийн вирус судлалын гурван лаборатори нь үндэсний хэмжээнд “COVID-19”-ийн оношилгооны чанарын хяналтыг тавьж ажиллах нэгж мөн боловч уг лабораторийн ажлын ачаалал хэтэрч зай талбай, хүний нөөцийн хүчин чадлыг давсан ачаалал үүсээд байна. Тиймээс PCR шинжилгээний хариуг 48-72 цагийн дараа гаргах болжээ. Ачааллаас үүдэн уг лабораторийн үндэсний хэмжээнд чанарын хяналт хийх чиг үүргээ хангалттай хэмжээнд биелүүлэх боломжгүй байдалд оруулах эрсдэлтэй учраас шинжилгээний цэгт зохиомол ачаалал үүсгэхгүй байхыг иргэдэд сануулж, сайн дурын шинжилгээ хийхгүй байх саналыг нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргажээ. Одоогоор нийслэлийн төвийн таван дүүрэг тус бүрд нэг л газарт PCR-ын шинжилгээ авч байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here