Эхлэл Мэдээ Ариутгал, халдваргүйтгэл, цэвэрлэгээний ажил үргэлжилж байна

Ариутгал, халдваргүйтгэл, цэвэрлэгээний ажил үргэлжилж байна

123
0

Г.ГАРДИ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөв-лөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаан-баатар хотын Захирагч Д.Сумъяабазар хөл хорионы хугацаанд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, автобусны буудлыг ариутгах, цэвэрлэх ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олон ажил зохион байгуулж байна. Үүний нэг нь Туул голын эрэг дагуух цэвэрлэгээ юм. Мөн мананцар үүсгэгч машинаар халдваргүйтгэлийг өнгөрсөн гуравдугаар сарын 30-наас хуваарийн дагуу дүүргүүдэд хийж байгаа. Автобусны буудлыг угааж, цэвэрлэх ажлыг мэргэжлийн ариутгал, халдваргүйтгэл хийх тусгай зөвшөөрөлтэй компаниуд хийж байгаа юм. Түүнчлэн үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний худалдаа, үйлчилгээний төвүүд ойр орчмынхоо 50 метрт үүссэн хог хаягдлыг цэвэрлэж, хаалга, хашлагыг угааж, цэвэрлэх ажил үргэлжилж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here