Эхлэл Мэдээ Малчдад жилийн гурван хувийн хүүтэй гурван жилийн хугацаатай зээл олгоно

Малчдад жилийн гурван хувийн хүүтэй гурван жилийн хугацаатай зээл олгоно

210
0

Хөдөө аж ахуйн салбарт олгох 500 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг энэ сарын 16-нд Сангийн сайдын тушаалаар баталсан бөгөөд арилжааны банкуудаар дамжуулж олгоно. Үүнээс хаврын ноолуур бэлтгэлд 200 тэрбум, газар тариалангийн үйлдвэрлэлд 100 тэрбум, малчдыг дэмжихэд 200 тэрбум төгрөгийг зарцуулах юм. Ноолуурын үйлдвэрүүдэд олгох тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих зорилготой хөнгөлөлттэй зээл нь жилийн гурван хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай байна. Харин малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай олгохоор эх үүсвэрийг шийджээ. Монголбанк, Сангийн яам гарын үсэг зурснаар ААН-үүдэд зээлийг олгож эхлэх боломжтой болно. ХХААХҮЯ-наас арилжааны банкууд руу аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг өгснөөр түүний дагуу хүсэлтээ гаргаж, банкууд нь тариалалт хийх талбайн хэмжээнд нь тааруулж тохирох зээлийг нь олгоно. Зээл авах аж ахуйн нэгжүүд НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байх, мөн харилцагч банкныхаа тодорхой шалгууруудыг хангаж байх ёстой.

Энэ жил 389.3 мянган га-д үр тариа, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо болон малын тэжээл, тосны ургамал, жимс жимсгэнэ гээд нийтдээ 530.3 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөөд байна. Энэ жилийн хувьд “Өрхийн тариалан хөдөлгөөн”-ийг зохион байгуулж, ХХААХҮЯ-наас 2.4 тэрбум төгрөгийн хүнсний ногооны үр авч, ногоочин, тариаланч, иргэддээ хөнгөлөлттэй үнээр нийлүүлнэ. Ерөнхийдөө хүнсний ногооны тариалалтыг 20-30 хувь нэмэгдүүлэх зорилт тавьсан байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here