Эхлэл Мэдээ Төлбөрийн картын системийг бүрэн шинэчилжээ

Төлбөрийн картын системийг бүрэн шинэчилжээ

201
0

Монголбанкнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд төлбөрийн картын системийг дөрөвдүгээр сарын 25-ны өдөр бүрэн шинэчлэх ажлыг гүйцэтгэж, шинэ системийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүллээ. Энэ нь Англи улсын “Tranz­Ware” cистем бөгөөд шинэ төрлийн гүйлгээг дэмжих, системийн нууцлал аюулгүй байдал, ачаалал, хүчин чадлыг бүрэн хангах зэрэг олон улсын стандартыг хангасан цогц бүрэлдэхүүн юм. Тус системийг нэвтрүүлснээр банк болон оролцогчид хөрөнгийн удирдлага буюу нөөцийн зохицуулалтыг хэрэгжүүлж эхэлж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here