Эхлэл Мэдээ И.Урангоо: Өдөр бүр өөр, бас загварлаг харагдана

И.Урангоо: Өдөр бүр өөр, бас загварлаг харагдана

58
0

Дизайнер И.Урангоо нэгэн сонирхолтой коллекцоо танилцууллаа. Тэрбээр энэ удаагийн шинэ цуглуулгаа “Хувирдаг хувцас” хэмээн тодорхойлжээ. H, V, O, X, A гээд бүх биеийн хэлбэрт тохиромжтойгоороо түүний шинэ коллекц ялгарна. Хувирдаг хувцаснуудыг өдөр тутамдаа өмсөж болохоос гадна саарал, хар өнгөний сонголттой. Материалын хувьд хөвөн даавуу, таар тул өмсөхөд биед эвтэйхэн ажээ. Шинээр гаргасан загваруудынхаа талаар И.Урангоо “Энэхүү загварууд хувиргаж, өөрчилж өмсөх бөгөөд өдөр тутам олон янзаар хувиргаж өмд, банзал, цамц, даашинз болно. Миний гол зорилго бол нэг удаагийн хувцаснуудын хэрэглээг бууруулж, өдөр бүр өөр харагдаж болох шийдлийг оруулсан. Нэг хувцсаа өмссөн ч уйдахгүй байх тэр мэдрэмжийг өгөхийг зорьсон. Өдөр бүр өөр, загварлаг. Гэхдээ байгальд ээлтэй нь хамгийн чухал” гэжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here