Эхлэл Мэдээ Хэл, ярианы бэрхшээлтэй хүмүүст зориулсан амны хаалт үйлдвэрлэв

Хэл, ярианы бэрхшээлтэй хүмүүст зориулсан амны хаалт үйлдвэрлэв

114
0

Японы амны хаалт үйлдвэрлэгч хамгийн том компани болох “Unicharm” сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст туслах үүднээс нэвт харагддаг амны хаалт бүтээжээ. Нэвт харагддаг, угааж хэрэглэх боломжтой энэхүү амны хаалт нь сонсголын бэрхшээлтэй хүмүүст бусадтай харилцах үед уруулын хөдөлгөөнийг нь унших, нүүрний хувирлыг нь харах боломжийг бүрдүүлэх гэнэ. Мөн амны хаалтны нэвт харагддаг хэсгийг амьсгалд цантахгүй байхаар бүтээсэн аж. “Unicharm” ийм төрлийн амны хаалтыг ердөө 3000 ширхэг үйлдвэрлэсэн байна. Нэг ширхэг амны хаалт 13.70 ам.долларын үнэтэй бөгөөд зөвхөн цахимаар худалдаална. Стандарт амны хаалт нь сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй хүмүүстэй ойлголцох байдлыг хязгаарлаж, бусдаас тусгаарлагдсан мэдрэмж төрүүлж, харилцаанд хүндрэл учруулдаг байна. ДЭМБ-аас гаргасан судалгаагаар дэлхий дээр нийт 466 сая хүн сонсголын бэрхшээлтэй байгааг тогтоожээ. Цаашид ийм төрлийн амны хаалт хангалттай хэмжээгээр үйлдвэрлэх шаардлагатай байгаа юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here